Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн байна. Ингээд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ стандартыг хэрэгжүүлсэн “Юнисервис солюшн” ХХК-д гэрчилгээг 2 жилээр олгох, Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-г хэрэгжүүлсэн “Ажигана” ХХК -д гэрчилгээг 2 жилээр олгох мөн 7 байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгож, сунгах шийдвэрийг гаргасан.
Тус шийдвэрийн дагуу 2 дугаар сарын 29-ны өдөр “Юнисервис солюшн” ХХК-нд ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ стандартыг хэрэгжүүлсэн, “Ажигана” ХХК-нд Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-г стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг, түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийн J-800T маркын “Ecobus” автобусанд Тохирлын гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгож гардууллаа. Стандартчилал, хэмжил зүйн газраас Олон улсын стандартын тэмдэглэгээг хэрэглэх талаар дээрх байгууллагуудтай гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баталгаажуулалтын газарт үүрэг өглөө.