ХБНГУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу эрчим хүч, хэмжил зүйн салбарт хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг дэмжих“ /BMZ-№2012.2185.2/ төслийн ХБНГУ-ын РТВ-ийн зөвлөх, доктор Ханс Бахмаяр, зөвлөх Рейнхард Клемм нар 2016 оны 2 дугаар сарын 22-26-нд СХЗГ-ын Цахилгаан-Температурын хэмжлийн лабораторид ажиллав.
Температурын хэмжлийн төрлөөр Бүс нутгийн Хэмжил зүйн байгууллага /АРМР/-ийн харьцуулалтанд 6-7 сард оролцох Температурын лабораторид шаардлагатай байсан ажлын эталон термометр 2 ширхэгийг /66 евро/ төслийн хүрээнд хандивласан.
Монгол Улсын Тогтмол гүйдлийн эсэргүүцлийн эталоны хадгалалт, хэмжил гүйцэтгэх ажлын хүрээнд ЦТХЛ-ийн техникч М.Гантуяа PTB-ийнзөвлөх Ханс Бахмаяртай хамтран 100 Омын эсэргүүцлийн ороомгийг “Guildline 6625А” хэмжлийн системийн 100 Омын эсэргүүцлийн ороомогтой харьцуулах хэмжилтийг Тоон мультиметр НР3458А ашиглан хоёр аргаар 3 өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн хэмжлийн үр дүнд хэрхэн тайлбар, дүгнэлт хийх талаар сургав.
PTB-ийнзөвлөх Ханс Бахмаяр Германы Физик техникийн хүрээлэн РТВ-д захиалан хийлгэсэн Термометр тогтоох суурь авчирч өгсөн нь залуу Хэмжил зүйчдэд сургамжтай, санаачлагатай ажиллахад ямар ч зүйл багаддаггүйг харуулжээ.
ХБНГУ-ын Зөвлөх мэргэжилтнүүд 2 дугаар сарын 23-нд Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газарт, 2 дугаар сарын 26-нд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ын удирдлага, инженер, ахлах мэргэжилтнүүдтэй уулзалт хийж төслийн хоёр дахь шатны талаар тайлбар, мэдээлэл, танилцуулга-ярилцлага зохион байгууллаа.