Энэтхэг улсын Засгийн газраас Хөгжиж буй орнуудад зориулан 6 дахь удаагаа “Лабораторийн Чанарын Удирдлагын Тогтолцоо” сургалтыг 2016 оны 2 дугаар сарын 1-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтанд ОХУ, Беларус, Монгол, Бангладеш, Иран зэрэг нийт 28 орны 32 оролцогчид хүрэлцэн ирж сургалтанд хамрагдсан юм.
Энэхүү сургалтаар MNS ISO/IEС 17025:2013стандартын дагуу Лабораторид тавигдах шаардлага, түүнийг биелүүлэхэд анхаарах асуудлууд, лабораторийн техникийн үйл ажиллагаа болон чанарын удирдлагын тогтолцооны тухай мэдлэг, мэдээллээ харилцан хуваалцсан үр дүнтэй сургалт болж өнгөрсөн.
Түүнчлэн Энэтхэг улсын сорилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, өөр хоорондоо туршлага солилцлоо.