Өнөөдрийн Даланзадгадын бэлэг тэмдэг дээр байрлах үндсэн цагаан өнгө нь говийн иргэдийн сүүн цагаан сэтгэлийг илэрхийлсэн, дээш харсан гурван цэнхэр нь говь Гурван сайхан уулыг, харин ногоон гурвалжин нь манайхаас өөр хаана ч байдаггүй мөнх ногоон арцыг бэлгэдэж Даланзадгад хот мөнх ногоон байх болтугай гэсэн бэлэгдлийг агуулсан байдаг. “Dalanzadgad” гэсэн латин бичиг нь олон улсын хэмжээнд уншигдах, түүний хоёр талд нь байгаа цагаан зураас Далангийн гол үргэлж урсаж байхыг бэлгэдсэн агуулгатай. Харин тэмдэгний голд байрлах ирвэсийн зургаар сумын үсрэнгүй хөгжлийг бэлгэдсэн байдаг.
Одоогийн
Даланзадгадчуудын бэлэг тэмдэг болгон ашиглаж буй энэхүү логог 2005оны сумын ИТХ-ын
тогтоолоор батлан ашиглаж байгаа юм. Харин сүүлийн жилүүдийн үсрэнгүй хөгжилтэй
харьцуулахад энэхүү тэмдгэнд өөрчлөлт оруулах шаардлагатайг Даланзадгад сумын
иргэд санаачилжээ. Нэг талаас гадна дотны зочид хүрэлцэн ирэхэд тухайн
бэлэгдлийг асуух тохиолдол гарна, нөгөө тлааас ирвэс хэдий нэн ховор амьтан
ч араатан гэдэг утгаараа сумын логог
зүйрлэж болохгүй гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа юм байна. Тиймээс
Даланзадгад сумын Багийн иргэдийн нийтийн 1-р хуралдаанаар энэ асуудлыг
хэлэлцэж сумын логог өөрчлөх шийдвэр гаргасан байна.