MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Улсын онцгой комисс хуралдлаа

    Улсын онцгой комисс хуралдлаа

    Мэдээ 2016-01-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарч, шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.

    Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна. Засгийн газрын шуурхай бүлэг 2015 оны 12 дугаар сард 21 аймагт ажиллаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олголоо. Мөн улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газраас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрч, малчдад бэлэн мөнгө бага байгаа учраас зээлээр өвс, тэжээл худалдан авах хүсэлтийг аймаг, орон нутгийн удирдлагуудад тавьж байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амар хэллээ.

    Мөн 2016 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамраад байна. Цэцэг өвчин 2013 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэнээс хойш 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарч, өвчний тархалт газар авсаар 5 аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогджээ. Энэ сард Сүхбаатар, Төв аймагт 19 мянган тун вакцин хүргэсэн бөгөөд одоогоор вакцины болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дууссан байна. Энэ асуудлыг хэлэлцээд зудын гамшиг, мал амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг зэрэг өвчний улмаас хорогдсон болон зориудаар устгасан малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухай бүр шуурхай зохион байгуулж, шаардлагатай эм био бэлдмэл, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар үүрэг болголоо.

    Мөн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гамшгийн эрсдэлийн бүсэд байгаа хүн амын судалгаа, яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар, БСШУЯ-ны хэлстийн дарга Б.Гантулга өвөлжилт хүндэрсэн аймгуудын боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2016 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулсан юм. Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, зөвхөн баруун зүгийн нутгийн баруун, төвийн зарим нутаг болон өмнөд говиор дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна гэж мэдээллээ.

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар санхүүжилтүүдийн асуудлуудад анхаарч, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх, төсөв хэмнэх нэрээр зарим аймгуудад сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог нэгээр хасч байгаатай холбогдуулан шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

    2025-07-01 14:06:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

    2025-07-01 10:55:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

    2025-06-28 20:10:00

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо

    2025-06-27 21:33:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ

    2025-06-27 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

    2025-06-27 15:32:00

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!