MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулах ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ

    Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулах ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ

    Мэдээ 2016-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганы хаалтын ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үг хэллээ. Тэрээр Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан ажлуудын биелэлтийн талаар танилцуулсан юм. “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд урд нь баригдаж байсан замын бүтээн байгуулалтын ажлаас 8 дахин ихийг хийж, 7 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холболоо. Баруун 5 аймаг хүрэх замын ажил энэ хавар үргэлжилнэ. Улаанбаатар хотод “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Цаашид аймгийн төвүүдэд ийм үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

    Мөн аймгуудад оношилгооны төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 26 тэрбум төгрөг зарцуулсан. “Чингис” бондоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая, хүлэмжийн аж ахуй байгуулахад 17.4 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45.0 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн дэмжлэг үзүүлсэн гэв.

    Сүүлийн 3 жилд аймгуудад “Орон нутгийн хөгжлийн сан” байгуулан ажиллуулж байгаа нь орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна.  Сум, дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхээр Сумын хөгжлийн санд сүүлийн 3 жилийн хугацаанд аймгуудад 392.2, нийслэлд 75.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгосноос гадна жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн шугамаар жил бүр 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 500 сая төгрөг хуваарилан олгож байна гээд эдгээр сангийн зарцуулалтад иргэдийн хяналт чухал болохыг онцоллоо.  

    2014 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 21 аймагт ажиллаж, 1286 багийн Засаг дарга нартай уулзан, Багийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үзэл баримтлалын төсөл боловсруулсан. “Баг-Иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг авсан.Багийн Засаг дарга нарын хувьд  тулгамдсан асуудал нь баг төсөвгүй, мөнгөний мэдэлгүй байна гэсэн учраас цаашид Сумын хөгжлийн санг ажиллуулсан туршлага дээр тулгуурлан багт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой Багийн хөгжлийн санг бий болгоно. Өнөөдрийн байдлаар хуримтлал үүсгэж, хөгжлийн сан байгуулсан 265 баг байгаа бол Монгол Улсын бүх баг, хороонд ийм сан байгуулж, анхны үйл ажиллагаа явуулах хөрөнгийг шийдэн 900 сая гаруй төгрөг буюу баг бүрт 500 мянган төгрөг хуваарилна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Тэрээр баг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, зөв зарцуулбал цаашид улсын төсвөөс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилт олгох зохицуулалтыг хийх боломжтойг тодотгосон юм.

    Цаашид хэрэгжүүлэх ажлын хувьд БНХАУ болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аймаг, орон нутаг руу чиглэсэн томоохон ажлуудыг хийх бөгөөд 12 аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулах, 10 аймагт дулааны станц барих ажлыг энэ онд эхлүүлнэ гэв. Бензин шатахууны үнийг орон нутгуудад нийслэл хотынхтой ойролцоо үнэтэй болгох ажлыг үргэлжлүүлж, цагаан сараас гэхэд 21 аймагт борлуулж байгаа түлш, шатахууны үнэ ижил тарифаар борлуулагдана. Мөн улс орон даяар интернэтийн нэг үнийн тариф хэрэглэх боломжийг бүрдүүлж, орон нутагт интернэтийн үнийг бууруулах ажлыг зохион байгуулна гэж хэллээ.

    Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар улсын сайн малчдыг тодруулна. Малчны зээлийн жилийн хүү 30 хувь байгааг бууруулж, 10 хувь болгохоор ажиллаж байна. Энэ ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлж эхэлнэ гэлээ.  

    Өвөлжилт хүндэрч, зудтай, зудархуу байгаа аймаг, сумдын тоо нэмэгдэж байгаа учраас Засгийн газраас малчдад улсын нөөцөөс 6565 тонн өвс үнэгүй олгож, хүн эмнэлгийн болон сумын албан хэрэгцээнд зориулан 28 автомашин хуваариллаа. Малчдад шаардлагатай хүн хүч, өвс тэжээл болон бусад дэмжлэг туслалцааг Засгийн газар, аймгийн удирдлагуудтайгаа хамтран цаг алдалгүй хүргэх, зохион байгуулах ажилд иргэдийн оролцоог ханган тэдний дуу хоолойг шийдвэртээ тусгах, иргэдийн санал хүсэлт дээр үндэслэн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Мөн баг, хорооны Хөгжлийн сан байгуулан, Засгийн газраас олгож байгаа санхүүжилтийг хэрхэн үр ашигтай зарцуулахаас хамаарч дараагийн шийдвэр гарах учраас зарцуулалтад анхаарч ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙГ "SMART SELBE CITY" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

    2026-07-28 16:41:00

    Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

    2026-07-27 13:56:00

    Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

    2026-07-27 13:37:00

    ТӨВ АЙМАГТ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    2026-07-23 18:09:00

    “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

    2026-07-23 18:08:00

    Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    2026-07-21 15:33:00

    БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

    2026-07-21 14:53:00

    26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

    2026-07-21 13:03:00

    Шинэ мэдээ

    "СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙГ "SMART SELBE CITY" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
    2026-07-28 16:41:00
    Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    2026-07-27 13:56:00
    Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-07-27 13:37:00
    ТӨВ АЙМАГТ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-07-23 18:09:00
    “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
    2026-07-23 18:08:00
    Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
    2026-07-21 15:33:00
    БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
    2026-07-21 14:53:00
    26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    2026-07-21 13:03:00
    COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо
    2026-07-20 17:23:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!