MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Мэдээ 2016-01-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    2003 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуульд 2007, 2009, 2012 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын хэрэгцээ шаардлагатай уялдуулан биеийн тамир, спортын салбарын хүчин чадал, тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, спортын төрлийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд салбар байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлага байна гэж салбарын яам үзэж байна.

    Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн барина

    Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Монгол Улсын хоёр болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн түвшинд  өрнөж буй үйл явц, интеграцид нэгдэн орох явц, хүрээ, гишүүний хувиар гүйцэтгэх үүрэг байнга нэмэгдэж байна. Шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн зохицуулалтыг уялдуулах, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдлыг тодотгох, тэдгээрийн ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гарч байна.

    Товч мэдээ

    ·  Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн хүн эмнэлэгт улсын нөөцөөс олгох “УАЗ-22069” маркийн автомашины хуваарийг баталж, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 600 сая төгрөгийг  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. 

    ·  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-г хэлэлцэн дэмжээд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

    ·  “Гал түймрийн улсын хяналтын дүрэм”-ийг баталлаа. “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдсантай холбогдуулан энэ дүрмийг шинэчлэх шаардлага гарсан байна. 

    ·  Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг хавсралтаар баталлаа. Ингэснээр тээврийн болон соёлын үйл ажиллагаанд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хүндрэл учрахгүй бөгөөд соёлын биет өвийг аюулгүй зөөж тээвэрлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх үүрэг тодорхой болно гэж үзэж байна.  

    ·  “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 55 дугаар тогтоолын 1.5-д “Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн харьяанд ажиллуулах” гэснийг ”БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулах” гэж өөрчиллөө.

    ·  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 

    ·  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Улсад Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

    2026-08-26 15:24:00

    “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

    2026-08-26 14:16:00

    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

    2026-08-26 08:45:00

    Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

    2026-08-25 23:10:00

    Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

    2026-08-25 22:54:00

    Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа

    2026-08-25 22:35:00

    Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

    2026-08-25 21:48:00

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

    2026-08-25 10:42:00

    Шинэ мэдээ

    Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа
    2026-08-26 15:24:00
    “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна
    2026-08-26 14:16:00
    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    2026-08-26 08:45:00
    Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна
    2026-08-25 23:10:00
    Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов
    2026-08-25 22:54:00
    Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа
    2026-08-25 22:35:00
    Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв
    2026-08-25 21:48:00
    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    2026-08-25 10:42:00
    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    2026-08-25 10:32:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!