MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэгтгэл тайлан гарлаа

    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэгтгэл тайлан гарлаа

    Мэдээ 2016-01-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, ОҮИТБС-ын нэгтгэл тайланг баталдаг. 2015 оны 12 дугаар сард тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2014 оны нэгтгэл тайлан, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцэж, 2016 оны ажлаа төлөвлөжээ. Энэ талаар Уул, уурхайн яамны СБТГ-ын дарга Н.Энхбаяр, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа нар мэдээлэл хийлээ.

    Франц, Монголын хамтарсан “Кэй Пи Эм Жи” аудитын консорциум ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайланг тулган, баталгаажуулалт хийсэн байна. Тайланд олборлох үйлдвэрлэлийн төлбөр, орлогыг нэгтгэн баталгаажуулснаас гадна тусгай зөвшөөрлийн ил тод байдал, үйлдвэрлэл, борлуулалт, хайгуул, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүч, орон нутгийн засаг захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний судалгаа, хөндлөнгийн дүгнэлтийг багтаажээ.

    Дэлхийн 48 улс ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд уул уурхай, газрын тосны салбарын ил тод байдлыг багтаасан тайланг жил бүр гаргадаг. Монгол Улс 2006онд анхны тайлангаа гаргаснаас хойш энэ жил 9 дэх тайлангаа гаргаж байна. 2014 оны нэгтгэл тайлан нь стандарт жишгийн дагуу гаргасан хоёр дахь тайлан бөгөөд цахим тайлангийн системийг нэвтрүүлж, бичил уурхай эрхлэгчдийн мэдээллийг анх удаа багтааснаараа онцлог юм.

    2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 22 гэрээг 16 компани байгуулжээ. Компаниуд хуулийн дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй бөгөөд 992 компани тайлангаа хугацаандаа гаргаж, бусад компаниуд нь тайлан гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг судалгааны дүн харуулж байна.

    Мөн онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж, улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна. “Алтандорнод Монгол”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Оюу Толгой” компаниуд нь нөхөн сэргээлтэд хамгийн өндөр зардал гаргасан бөгөөд эдгээр компаниудын гаргасан зардалнь 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1%-ийг эзэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

    2026-08-26 15:24:00

    “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

    2026-08-26 14:16:00

    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

    2026-08-26 08:45:00

    Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

    2026-08-25 23:10:00

    Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

    2026-08-25 22:54:00

    Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа

    2026-08-25 22:35:00

    Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

    2026-08-25 21:48:00

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

    2026-08-25 10:42:00

    Шинэ мэдээ

    Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа
    2026-08-26 15:24:00
    “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна
    2026-08-26 14:16:00
    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    2026-08-26 08:45:00
    Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна
    2026-08-25 23:10:00
    Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов
    2026-08-25 22:54:00
    Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа
    2026-08-25 22:35:00
    Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв
    2026-08-25 21:48:00
    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    2026-08-25 10:42:00
    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    2026-08-25 10:32:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!