ЭХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын
тушаалаар тус яамны аппаратын ажилтнуудаас 2015 оны ажлын үр дүнгээр бусдыгаа
манлайлан зарим ажилтнуудыг шинэ жилийн баярыг тохиолдуулан Яамны болон газрын
тэргүүний ажилтнаар шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг өнөөдөр
гардууллаа.
1. СБТГ-ын орлогч дарга Г.Энхтайван-г “Эрчим хүчний яамны 2015 оны шилдэг ажилтан”-аар
2. СБТГ-ын шилдэг ажилтнаар ахлах мэргэжилтэн Б.Ерэн-Өлзий, БХЗГ-ын шилдэг ажилтнаар мэргэжилтэн Н.Ууганчимэг, ТЗУГ-ын шилдэг ажилтнаармэргэжилтэн Д.Чимидлхам, ХШҮДАГ-ын шилдэг ажилтнаар мэргэжилтэн Х.Бекболат, СХОГ-ын шилдэг ажилтнаар П.Энхцэлмэг, аж ахуй, үйлчилгээний хэсгийн шилдэг ажилтнаар үйлчлэгч Д.Гүнрэгмаа нарыг тус тус шалгаруулжээ.