Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар
сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн
дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний
сайд Д.Зоригт өнөөдөр ЭХЯ дээр гардуулж баяр хүргэлээ. Шагнал гардуулахад
ЭХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар хэлтсийн
дарга нар байлцлаа.