Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар
сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ЦС-3 ТӨХК-ийн
дунд даралтын зуухан цехийн ээлжийн дарга Д.Хишигмаа, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
ТӨХК-ний ажилтан Л.Дарамбазар нар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд
Д.Зоригт яамны аппаратын хамт олны өмнө хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн алд
цэнхэр хадаг, мөнгөн хадгийн хамт өргөн барьж баяр хүргэлээ.