Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам,
Монголын багш нарын холбооноос дүүргийн Засаг дарга Д.Бадарсанг “Боловсролд
ээлтэй төрийн түшээ”-гээр шалгаруулж, хүндэт өргөмжлөлөө гардуулав. Түүний
боловсролын хөгжил, шинэчлэлийн их үйлсэд эрдэм оюун, авьяас чадвараа зориулан сурган
хүмүүжүүлэх ажилд бодит хөрөнгө оруулалт хийсэн хэмээн ийнхүү алдаршуулсан
байна. Сүхбаатар дүүрэг сүүлийн гурван жил боловсролын салбартаа томоохон
бүтээн байгуулалтууд хийсэн бөгөөд шинээр 15 сургууль, цэцэрлэг баригдсан.
Эдгээрээс 2015 онд дөрвөн сургууль, таван цэцэрлэг ашиглалтанд орсны хоёр нь орон
нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсанаараа улсдаа анхны тохиолдол юм.