
Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд
Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын
15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 



Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 


БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан
уулзалт хийлээ. 
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
