MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Халзанбүргэдэй-Солонготын даваа Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

    Халзанбүргэдэй-Солонготын даваа Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

    Мэдээ 2015-12-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ.

    Нээлтийн ажиллагаа Архангай аймгийн Тариат суманд болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Санжмятав  болон Архангай, Завхан аймгийн ард иргэд оролцлоо.

    УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд зам, тээврийн салбарт томоохон ахиц гарлаа. Энэ хугацаанд 6000 орчим км зам тавилаа. 2015 онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлт өнөөдөр болж байна. Улаанбаатар хотоос 700 орчим км алс энэ замыг 7 орчим цагт туулах боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

    Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг газарт монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж бүрдэж байна. Зам дагаж хөгжил гэдэг, аялал жуулчлал хөгждөгийн жишээг Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа өнгөрсөн зун бидэнд харуулсан. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зун 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон бол ирэх зун Архангай аймагт дотоод, гадаадын аялал жуулчлал хөгжиж, үүнийг дагаад эдийн засаг, бараа таваарын эргэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Зам дагаж хөгжил гэдэг, энэ том бүтээн байгуулалт монголчууд бидний амьдралд ач холбогдлоо өгнө. Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдоно, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд хатуу хучилттай автозамаар холбогдох төлөвлөгөө бий. 2016 онд багтааж Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох зорилтоо бид хэрэгжүүлнэ. Эдгээр замууд гүйцэтгэх эзэнтэй болсон, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ.

    Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Монроуд”, зөвлөхөөр нь “Гео зураглал” ХХК ажилласан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр компанийнханд талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

    2026-08-25 10:42:00

    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

    2026-08-25 10:32:00

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

    2026-08-25 10:18:00

    БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

    2026-08-25 09:29:00

    Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

    2026-08-24 17:56:00

    15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

    2026-08-24 12:18:00

    200 сургуулийг ухаалаг, ногоон болгоход НҮБ-ын "Хүүхдийн сан" хамтран ажиллана

    2026-08-21 14:23:00

    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

    2026-08-20 14:12:00

    Шинэ мэдээ

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    2026-08-25 10:42:00
    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    2026-08-25 10:32:00
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
    2026-08-25 10:18:00
    БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна
    2026-08-25 09:29:00
    Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв
    2026-08-24 17:56:00
    15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров
    2026-08-24 12:18:00
    200 сургуулийг ухаалаг, ногоон болгоход НҮБ-ын "Хүүхдийн сан" хамтран ажиллана
    2026-08-21 14:23:00
    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
    2026-08-20 14:12:00
    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
    2026-08-20 13:48:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!