MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Мэдээ 2015-12-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа

      УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн юм.

    Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, төслийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төсөлд гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг зорилт болгон тусгасан байна.  

    Хөтөлбөр болон арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

     Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн тайланг танилцууллаа

    Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, мэдээллийг бүртгэх асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах зорилгоор УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 348 дугаар тогтоолоор баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, түүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэх www.iltod.mta.mn цахим хуудас ажиллуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Хуулийг хэрэгжүүлж буй хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг томилон холбогдох нууцын баталгааг гаргуулжээ. Татварын албаны хүрээнд 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан ажиллаж байна. Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

      Хуралдаанаар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гаргасан зөрчлөө Ил тод байдлын тайлангаар мэдүүлсэн этгээдийн 2015 оны 2,3,4 дүгээр улирлын санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланд ил тодын тайлантай холбогдуулан өөрчлөлт орохоор бол уг асуудал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах тул хариуцлагаас чөлөөлж, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад үүрэг болголоо. Ил тодын тайланг энэ оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл авах юм.

    Журам шинэчлэн баталлаа

      “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.

     Улсын хэмжээнд 81 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 200 гаруй мэргэжлээр 42 мянга орчим суралцагч суралцаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагуудын 49 нь төрийн өмчит, 32 нь төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага байна.

    Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ журамд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй байна.

    Тэтгэлэг олгохдоо суралцагчийн хичээлийн ирцийг тооцохоор журамд тусгасан нь суралцах идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх, тэтгэлгийг суралцагчийн картанд шууд шилжүүлэн олгосноор сургалтын байгууллагууд тэтгэлэг авах суралцагчдын тоог бодит бусаар мэдээлэн санхүүжилт авахаас сэргийлж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мэргэжлийн боловсролын 1 ба 2.5 жилийн, техникийн боловсролын 1.5 ба 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртлэх насны суралцагчдад тэтгэлэг олгохоор журамд тусгажээ. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд онолын болон дадлагын сургалтад 75 хувиас доошгүй ирцтэй оролцсон суралцагчдад тэтгэлэг олгох юм.

      Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүллээ

    Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталлаа. Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн гуанзны барилгыг Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албанд, Иргэний нисэхийн ерөнхий газрын балансад бүртгэлтэй “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын зарим байгууламж, дэд бүтцийг Онцгой байдлын ерөнхий газарт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын барилгыг тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь албанд шилжүүлэхээр боллоо. “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын балансаас балансад шилжүүлээгүй үлдсэн хэсгийг дахин үнэлж, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.  

    Товч мэдээ:

    -  Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд БНХАУ-ын Жэнжоу хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

    -  Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд “Хууль зүйн дэд сайд” гэснийг “Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж өөрчиллөө.

    -  Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    -  Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

    -  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-07-03 16:23:00

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    2025-07-03 15:38:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    2025-07-03 15:27:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    2025-07-03 12:04:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-02 18:24:00

    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

    2025-07-02 16:14:00

    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    2025-07-02 14:22:00

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!