MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Мэдээ 2015-12-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс шөнийн цагт 50 хувийн хямдралтай цахилгаан, эрчим хүч хэрэглэнэ

    Агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний системийн арилжааны зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээ компаниудын горим ажиллагааг тогтворжуулах, найдвартай, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

    Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд хийгдсэн тарифын зохицуулалтын үр дүнд үндэслэн төвийн бүсийн хэмжээнд гэр хорооллын айл өрхөд үзүүлэх үнийн хөнгөлөлт, урамшууллын хэлбэр, хувь хэмжээ, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх нөхцөл зэргийг тарифын зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт зөвлөлөө.

    Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдарч буй хэрэглэгч эзэлж байна. Гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо энгийн тоолуур хэрэглэж байгаа хэрэглэгчид тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай. Тоолуураа сольсноор оройн 21 цагаас өглөөний 06 цагт хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэх юм.

    Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77,10 төг/кВт.цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38,55 төг/кВт.цаг болж байна.

    Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг УИХ-д өргөн мэдүүлнэ

    “Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэгдэн нийлүүлэлт, тус салбарын хурдацтай хөгжил, дэлхийн чиг хандлага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил, цахим болон интернэт орчны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан байна.

    Тус салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн, үндсэн 7 стратегийн зорилго, 35 зорилт, бусад салбарыг мэдээллийн технологиор дэмжих зорилгын хүрээнд 14 зорилтыг тус тус тодорхойлж, 2016-2020, 2020-2025 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого нь мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүх нийтийн хэрэглээ болгох, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд тус салбарын дэвшлийг өргөн хүрээтэй нэвтрүүлсний үндсэн дээр Монгол Улсын хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхойлох юм.

    Зарим нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

    Энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байна.

    Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй. Үүнээс Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн их эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

    12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна.

    Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан байна.   

    Өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнг хэлэлцээд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

    Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүн, Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.

    Отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

    Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх,

    Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүссэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулж, шийдвэрлэх,

    Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, 

    Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарийн дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах,

    Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв

    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2015 оны 11 дүгээр сарын 16-25-нд Герман, Франц, Итали, Чех улсад хийсэн ажлын айлчлалын дүнгийн талаар танилцууллаа. Эдгээр улстай хамтран хүнд, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх механизмыг тохирсон байна.

    ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төслийн 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болжээ.

    Үүнтэй холбогдуулан ХБНГУ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой өр авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тухайн төсөл, хөтөлбөрийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

    Бүх ард түмний спортын XIV их наадам болно

    Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулна. Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор энэхүү уламжлалт наадмыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Товч мэдээ

    ·  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Малчдын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.  

    ·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 11 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

    ·  Бүгд Найрамдах Индонез улсын Жакарта хотод энэ оны 10 дугаар сарын 20-21-нд зохион байгуулагдсан Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Индонезийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын Монголын хэсгийн дарга Д.Ганхуягт даалгав.

    ·  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ·  Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ·  2015 оны 3 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

    ·  2015 оны ургац хураалтын дүнг танилцуулсантай холбогдуулан 2016 оны тариалалтын бэлтгэлийг эртнээс хангах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, дутагдах хүнсний болон үрийн буудайг импортоор нийлүүлж, хангамжийг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

    2025-06-28 20:10:00

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо

    2025-06-27 21:33:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ

    2025-06-27 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

    2025-06-27 15:32:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа

    2025-06-27 11:49:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

    2025-06-26 11:48:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!