“Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” нь Европын холбооны төслийн хүрээнд Английн Стандартын байгууллага (BSI)-ын Санкт-Петербург дахь салбарын Олон улсын аудитор Наталия Селиверстова сургалт явууллаа. Тус сургалт 11-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд Чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага ISO 9001:2015, Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар ISO 19011:2011 стандартын шаардлагуудаар шинэчилсэн хөтөлбөр бүхий сонирхолтой сургалт боллоо. Сургалтад СХЗГ-ын аудиторууд, үнэлгээний мэргэжилтнүүд болон орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон байна.