Франц Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, баталгаажуулалтын байгууллага /АФНОР/ нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газарт олон улсын стандартыг нэвтрүүлэхэд хөндлөнгийн аудит хийсэн байна. Энэ нь Монгол улсын стандартчиллын байгууллагын нэр хүнд чадавхийг олон улсад өндөр үнэлж байгаагийн нотолгоо юм.
АФНОР Баталгаажуулалтын Ерөнхий захирал Франк Лөбөгл 2015 оны 10 дугаар сарын 26-нд Парис хотноо Монгол Улсын стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрт AFAQ ISO 9001 гэрчилгээг албан ёсоор гардуулав. Ийнхүү Стандартчилал, хэмжил зүйн газар нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлагыг хэрэгжүүлж чадсанаараа бүтэц, зохион байгуулалтад чанарын шилдэг хамтлагт нэгдэж буй томоохон үйл явдал юм.
Энэхүү гэрчилгээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны хөгжилд үзүүлэх хувь нэмрээ Стандартчилал, хэмжил зүйн газрын нэр нөлөөг улам бүр өсгөхийн хамт төрийн, хувийн хэвшлийн байгууллагад тус тус итгэх итгэлийг нэмэгдүүлж цаашдын ажлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилгын хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газар нь анх удаагаа ISO 9001 гэрчилгээг авсан төрийн захиргааны байгууллага болж байна.