2015.11.23
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хянан шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд байгуулах “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэлэлцэх хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод боллоо.
Талууд хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, хилийн эрүүл ахуйн хяналтанд хамрагдах барааны хяналт, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээний 15 заалт бүхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, хуралдааны протоколыг үзэглэлээ.
Хуралдаанд БНХАУ-ын Чанарын хянан шалгалт, хорио цээрийн ерөнхий газар, Шанхай хотын Хилээр орох гарах, хорио цээрийн товчоо, ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хотын Хилээр орох гарахыг хянан байцаах, хижиг байцаах товчоо, Шинжаны Хилээр орох гарах, хорио цээрийн товчоо, Бээжингийн Хорио цээрийн академийн холбогдох удирдлага, судлаачид, Монголын талаас МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар, боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага, улсын байцаагч, мэргэжилтнүүд оролцлоо.
Монголын талын төлөөлөгчид Шанхай хотын Аялал жуулчлалын олон улсын эрүүл мэндийн төв, Пужианг боомтын Хилээр орох гарах, хорио цээрийн товчооны ажилтай танилцаж туршлага судаллаа.