MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВАХААР БОЛЛОО

    СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВАХААР БОЛЛОО

    2015-11-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хуралд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

    Дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа. Дараа нь Бангладеш, Руанда, Уганда, Монгол улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.

    Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дэд хорооны хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлсэн үгэндээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн Азийн хөгжлийн банк,  Дэлхийн банк болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын санд гүн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохих шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт оруулан ажиллаж байгааг дурлаа. Ирэх 2016 онд Монгол Улс нь Ази-Европын өндөр түвшний уулзалт зохион байгуулах үеэр Сэргээгдэх эрчим хүчний талаар тусгай уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглээд, цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Зүүн-Хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэв.

    Түүнчлэн Дэд хорооны хурлаас өгсөн санал, шүүмж болон  хүлээгдэж буй зорилтоор хувийн хэвшлийн оролцоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудлыг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үр дүнгийн хүснэгтэд тусган шинэчлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгов. Шинэчлэгдсэн үр дүнгийн хүснэгтийг 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний дотор Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн удирдлагад ирүүлэхийг мэдэгджээ.Дараа нь ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцууллаа. Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийн дэд хорооны хурлаас “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох шийдвэр гаргалаа.

    Өнөөдрийн байдлаар Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын санд дэлхийн өндөр хөгжилтэй 13 орны Засгийн газрын нийт 8.1тэрбум ам. долларын хөрөнгө төвлөрөөд байна. Олон улсын Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийн үйл ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчинд нийцүүлэн дэмжих зорилготой юм. Энэ зорилго нь улс орнуудын эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах замаар эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд туслалцаа үзүүлдэг. Энэ үйл ажиллагаа нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хурдасган зах зээлийг нэмэгдүүлэн хувийн хэвшлийг өргөн хүрээтэй оролцуулах замаар бүтээмжтэй эрчим хүчний хэрэглээг нар, салхи, био энерги, газрын гүний дулаан, бага оврын усан цахилгаан станцын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг юм.

               

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!