MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Мэдээ 2015-11-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

      БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард манай улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон юм.

      Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

      БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт  олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм.

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимидийн нэрэмжит болголоо

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

    Б.Чимид нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн талаар зохицуулан оролцож, парламентаар хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм.

    Хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулан, Эрх зүйн үндэс,  Монголын төр, эрх зүйн түүх, Үндсэн хуулийн болон захиргаа, санхүү, иргэний эрх зүй, хүний эрх, захиргааны шүүхийн асуудал зэрэг мэргэжлийн олон хичээл зааж, олон мянган хуульч бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалт болон  МУИС-ийн саналыг үндэслэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа

    2025-07-04 16:11:00

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-07-03 16:23:00

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    2025-07-03 15:38:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    2025-07-03 15:27:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    2025-07-03 12:04:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-02 18:24:00

    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

    2025-07-02 16:14:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!