2015.11.13
Хил, хорио цээрийн хяналтын газраас “Хүний төлөө – Хилийн хяналт” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Барааны ангилал, хэрэглээ” сэдэвт цуврал сургалтыг 2015 оны 11 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалт нь танхимын ба зайны хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид танхимаас, хилийн боомтууд болон Дархан, Эрдэнэт хотоос зайны-онлайн хэлбэрээр хамрагдав.
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, барааны ангилал, хэрэглээний талаар мэдлэг олгох сургалтыг ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн багш, Гаалийн итгэмжит зөвлөх С.Энхтуяа, ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд нар тус тус хичээлийг орж, хилийн мэргэжлийн хяналтын 70 гаран улсын байцаагч хамрагдлаа.
Хил, хорио цээрийн хяналтын газар