MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Мэдээ 2015-11-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.

    Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд "11-11" төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.

    Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

    Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд  УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.

    Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа  гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.

    Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.

    Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа

    2025-05-14 17:14:00

    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

    2025-05-14 16:58:00

    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

    2025-05-14 12:34:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа

    2025-05-14 10:43:00

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    2025-05-12 20:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!