MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар даалгалаа

    Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар даалгалаа

    Мэдээ 2015-10-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 болон 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн зэс-алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх юм.

    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв нь Оюутолгойн нөөцийн ная гаруй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын тухай байлаа.

    Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар  танилцуулав. Үүнд,

    Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөндөв. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна.

    Гурван сайдын ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний жагсаалтын дагуу олон ажил хийгдэж байгаагийн хүрээнд 2015 оны зуны ээлжит ТУЗ-ийн хурлаар Менежментийн багийг томилсон байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлсэн ажээ.

    Онтре Гоулд компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийн асуудлыг шийдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, тус лицензүүдийг Оюу Толгой ХХК-т шилжүүлэх эсхүл Онтре Гоулд компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас дэмжлэг авч байгааг мөн онцлов.

    Түүнчлэн Би-Эйч-Пи корпорацийн гэгдэх Хоёр хувийн роялтийн асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн болохыг дурьдав. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн ажээ. Цаашид энэ мэт асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжийг хатуу мөрдөж ажиллахыг Ерөнхий сайд үүрэгдэв.

    Оюу Толгой ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгалаа. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд хэлэхдээ, энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурал (ХЭХ)ын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий.  Гэхдээ дараагийн ээлжит Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно.

    Өмнөговь аймгийг хөгжүүлэх чиглэлээр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн талаар асуусан Ерөнхий сайдын асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Гэрээний хэрэгжилт сайн байгаа. Ирэх долоо хоногт бид “Ханган нийлүүлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Энэ форумд орон нутгийн төлөөлөл ч идэвхитэй оролцоно” гэдгийг онцлов. Ерөнхий сайд  Орон нутгийн дэмжлэг болон Хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулав.

    ТУЗ-ийн түвшинд болон Оюу Толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд энэ зун батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд тус асуудлыг байнга хөндөж тавьсаар ирсэн. Цаашид байнгын хяналтанд байх асуудлуудын тоонд оруулан ажиллаж байна. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь эдгээр асуудлаар Оюу Толгой ХХК-ийн удирдлага, ТУЗ, ХЭХ болон Татварын ерөнхий газартай хамтарч ажиллана. Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байна. Одоогоор эдгээр зардлуудыг Үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байна. Дашрамд дурдахад Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) үүнтэй болон бусад зардалтай холбоотойгоор өсөөгүй болно. Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь гэрээнд өөрчлөлт оруулаагүй, учир нь уг төлөвлөгөөний 8.3-т “Энэхүү Төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулагчийн гэрээ болон Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (НӨОДТХНГ)-ний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж заажээ.

    Төслийн санхүүжилтийг эцэслэх талаар Ерөнхий сайд мөн тодруулга авав. Хөрөнгө оруулагч тал Олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод буй ажээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал гадаад улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

    2026-04-16 18:53:00

    Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо

    2026-04-16 18:21:00

    Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

    2026-04-15 17:33:00

    146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө

    2026-04-15 14:34:00

    Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж

    2026-04-14 15:10:00

    Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

    2026-04-13 19:12:00

    Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно

    2026-04-13 18:44:00

    Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковтой уулзав

    2026-04-10 15:01:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал гадаад улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
    2026-04-16 18:53:00
    Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
    2026-04-16 18:21:00
    Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    2026-04-15 17:33:00
    146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
    2026-04-15 14:34:00
    Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    2026-04-14 15:10:00
    Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой
    2026-04-13 19:12:00
    Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
    2026-04-13 18:44:00
    Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
    2026-04-10 15:01:00
    Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    2026-04-08 13:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!