MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо

    “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо

    Мэдээ 2015-10-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, тус салбарын өвлийн бэлтгэл ажил болон цаашид анхаарах асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.

    Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгуулах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их, урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллалаа. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна.

    Монгол Улсын эрчим хүчний салбарын хэмжээнд 2015-2016 оны өвлийн горимыг 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 2016 оны 5 дугаар сарын 15 хүртэл мөрдөн ажиллана. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн осол, саатлын үед тусгай горимоор ажиллана. Эрчим хүчний салбарын хэмжээнд 2015 онд шинээр 1064 км цахилгаан дамжуулах шугам, 82 дэд станц ашиглалт орж, 2015-2016 оны өвлийн их ачааллын горимд ажиллах шугам, дэд станцуудын өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж сүлжээнд залгаад байна.

    Улаанбаатар хотын хэмжээнд нийт 394.7 км дулааны шугам, 9 насос станц энэ өвлийн горимд ажиллана. Үүнээс 2015 онд 29.7 км шугамын шинэчлэн сольж, шинээр ашиглалтад оруулсан. Ингэж өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдснээр 249 Гкал/цаг ачааллыг шинээр нэмсэн байна.

    “Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2014 онд, “Дулааны цахилгаан станц-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2014 онд тус тус амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар цахилгаан, дулааны эрчим хүчний өсөлтийг бид дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй, энэ өвлийн их ачаалалд “Дулааны цахилгаан станц-4” дээр нэг турбингенератор, нэг зуух бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийгээд байна.

    Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг дуусган туршилт, тохируулгын ажлыг хийж 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Техникийн комиссыг ажиллуулсан.

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 371 тогтоолоор тус станцыг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэсэн.

    Тус станц Улаанбаатар хотын зүүн хэсэг болох Жуковын музейгээс зүүн тийшхи хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.

    Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх үүднээс Өндөрхаан дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

    Баян-Өлгий аймгийн төвийн 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад орууллаа.

    Завхан аймгийн Дөрвөлжин сумын нарны станцыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох боломжгүй Говь-Алтай аймгийн Алтай сум руу зөөж, нарны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн цахилгаан хангамжийг найдваржуулж, 24 цагаар эрчим хүчээр хангаж байна.

    Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох ажлыг Оюутолгой ХХК-ийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

    Их тойрог сүлжээ төслийн хүрээнд 220,110кВ-ын 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын “Сонгино” дэд станц, 110 кВ-ын “Хөшигт”, “Баянгол”, “Радио телевиз”, “7 дугаар хороолол”, “Зайсан”, ”14 дүгээр хороолол”, “Шинэ яармаг”, “Яармагийн гүүр”, “Буянт-Ухаа” “Залаат” гэсэн нийтдээ 11 дэд станцыг шинээр барьж байгаа ба эхний 6 дэд станц угсралтын ажил дуусч техникийн комисс ажиллуулаад байна. Төслийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Улаанбаатар хотын хойд тойргийн шугам, дэд станцуудын барилга угсралтын ажил дуусч, техникийн комисс ажиллуулахаар бэлтгэж байна. Энэ сүлжээ хүчдэлд холбогдсноор 7-р хороолол, Баянголын ам, МҮОНРТ орчмын шинэ хорооллуудыг цахилгаан эрчим хүчээр хангана.

    Урд тойргийн хувьд газар чөлөөлөлтийн асуудлаас болон энэ онд ашиглалтад орохгүй болоод байна. Шинэ яармаг дэд станцыг түр цахилгаанаар хангах холболт хийж Буянт-Ухаа-2, шинэ Яармаг хорооллуудыг цахилгаанаар хангахаар горим тооцоог хийн бэлтгэж байна.

    Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж 2015-2016 оны өвлийн их ачааллын горимд дулааны эрчим хүчний хувьд Улаанбаатар хотод 249 Гкал/цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал/цаг, Эрдэнэт 36 Гкал/цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна.

    Улаанбаатар хотын хувьд нийт 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангалаа гэж салбарын сайд ярилаа.

    Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг төвийн эрчим хүчний системд холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 01-ний дотор дуусган ашиглалтад оруулна. Оюутолгой-Цагаансуваргын 110 кВ-ын ЦДАШ- ын ажил энэ онд дуусахгүй төлөвтэй байна. Иймд дээрхи 2 сумыг Цагаансуваргын дизель станцаас эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох барилга угсралтын ажил 2014 онд эхэлсэн хэдий ч гүйцэтгэгч компаний буруутай үйлдлээс үүдэн энэ онд дуусахааргүй байна.

    Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Улаанбаатар их тойрог сүлжээ”-ний урд талын хэсгийн газар чөлөөлөлтийн ажил удааширч буйтай холбогдуулан барилга угсралтын ажил түр зогсоод байна.

    Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй байна.

    Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах Таван шар, Драгон төв, Сүүний үйлдвэр орчмын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг 8д магистраль шугамын Тк844 цэгээс Тк860 дугаар цэг хүртэлх шугамыг шинэчлэн солиход шаардлагатай байгаа нийт 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, 2016 оны улсын төсвийн төсөлд тусган ажиллаж байна.

    Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний системүүдэд ойрын хугацаанд шинээр эх үүсвэр барих шаардлагатай байгааг Эрчим хүчний сайд Д.Зоригт “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!