MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: БНХАУ-ын Далянь хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай боллоо

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: БНХАУ-ын Далянь хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай боллоо

    Мэдээ 2015-09-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давос

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 8-11-нд БНХАУ-ын Далянь хотод ажлын айлчлал хийж, Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давосын чуулга уулзалтад оролцлоо. Айлчлалын дараа Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийсэн юм.

    Ирээдүй рүү харсан, ялангуяа, инноваци, улс орны хөгжлийн ойрын үеийн хэтийн зорилтын түлхүү ярилцдаг Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд хэдэн нэгдсэн хуралдаанд панелистаар оролцлоо.

    Энэ өдрүүдэд Ерөнхий сайд олон чухал уулзалт хийсний эхнийх нь Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, гүйцэтгэх захирал ноён Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа. Хоёр талын харилцаа, 2017 онд Монгол Улсад зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулганы бүсийн уулзалт, мөн Дэлхийн эдийн засгийн форумын бүрэлдэхүүнд Монгол хүмүүсийн төлөөллийг оролцуулах боломжийн талаар ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард ноён Клаус Швабтай уулзахдаа манай улсад зохион байгуулах бүсийн уулзалтын талаар хөндөж байжээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Шадар сайд Юрий Петрович Трутнев, Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай мөн уулзалт хийсэн юм. уулзсан. ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуулаар тус Шадар сайдтай санал сонилцсон бөгөөд ОХУ-ын Засгийн газар бололцоотой бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

    Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай уулзах үеэр Гүрж Монгол хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан визгүй зорчих, эхний ээлжинд дипломат албан паспорттай иргэдийг визний нөхцөлөөс чөлөөлөх болон тодорхой салбарт хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцсан байна. Мөн Энэтхэг болон Хятад улсын хөрөнгө оруулалтын зарим компани, хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд уулзалт хийсэн юм.

    Дэлхийн эдийн засгийн форумаас шалгаруулдаг шилдэг өсөлттэй 130 компанийн нэгээр Худалдаа хөгжлийн банк шалгарсан нь байна. “Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаанд Монгол Улсаас оролцох оролцоо буурах хандлагатай байсан ч энэ оролцоо, идэвх сэргэж байна. Манай улсын банк нэр хүнд бүхий ийм шагнал авч байгаа нь бид зөв зүг рүүгээ явж байна гэсний дохио боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчидтэй уулзахдаа онцолж байлаа.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол уулзалтын нэг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн уулзалт байлаа.

    Эхний ээлжинд мега төслүүд, Тавантолгойн төсөл, төмөр замын асуудлыг аль аль тал нь хөндөж, ойрын хугацаанд гэрээ хэлцэл хийх талаар ярилцсан байна. Синопек корпорацитай сүүлийн хугацаанд нэлээн эрчимтэй ярьж байгаа хүрэн нүүрс боловсруулж хий болгон Хятад руу гаргах төслийг урагшлуулах, Шивээ-Овоод өндөр хүчдэлийн цахилгаан станц барих, түүнийг тогтмол гүйдлийн шугамаар БНХАУ- руу экспортлох асуудлууд хөндөгдсөн байна.

    Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Хятадын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх яриа хэлэлцээрийг хийжээ. Монголоос нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг Ерөнхий сайд тавьжээ.

    Монгол Улсаас шүлхий гарч байгаагүй аймаг, бүс нутгуудаас мах авах асуудлаар хоёр талын хорио цээрийн байгууллага болон бусад байгууллага нэлээн түлхүү ажиллая гэсэн тохиролцоонд хүрч чаджээ. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа сайд оролцож, энэ асуудлыг цаг хугацааны хувьд урагшлуулахаар Хятадын талын холбогдох хүмүүстэй ярилцжээ. Хятадын Ерөнхий сайд өөрийн орны стандарттай холбоотойгоор тэдний махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах, энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн байна. Манай улс хоёр хөршдөө мах экспортлох асуудал ажил хэрэг болох боломжтой боллоо.

    “Энэ удаагийн ажлын айлчлал амжилттай болж манай хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаагаа тодорхой, эдийн засгийн төсөл хөтөлбөр, мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар яаж хэрхэн урагшлуулах тал дээр ахиц дэвшил гарахад чухал ач холбогдолтой боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дүгнэж байна.

    “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцож байр бууриа илэрхийллээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинэ манлайлагчдын уулзалт-Зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Торгоны зам бол хоёр цэгийг холбох гэж байгаа, хоёр улсыг дайрах  замын асуудал бус том сүлжээ. Монголд ч гэсэн Талын зам гэж өөрийн торгоны зам бий. ЕвроАзийг холбосон эдийн засгийн коридор, Хятадын ярьж байгаа шинэ торгоны замыг нэмээд бид өөрсдийн Торгоны замын асуудлыг бий болгох бололцоотой. Энэ чиглэлээр өнгөрсөн долдугаар сард гурван улсын Төрийн тэргүүн нар тодорхой баримт бичигт гарын үсэг зурж, хөтөлбөр хийж гүйцэтгэх ажлынхаа чиглэл рүү орсон тухайгаа тус хуралдааны үеэр илэрхийлсэн гэдгээ Ерөнхий сайд тодотголоо.

    Манай улсад торгоны замын энэ сүлжээ төдийгүй бус эрчим хүчний салбарт ч нүүрс, төмөр зам, газрын тосны хоолойн асуудлаар шинэ сүлжээнд нэгдэх бололцоо бий. Зөвхөн хоолойн асуудлыг ярихаас гадна үүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийн талаар ярих шаардлагатай байна. БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк, Японы талаас гарч байгаа адил хэмжээний санхүүжилттэй санаачилга болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүүгийн гурван чиглэлийн бололцоог хангахад бид бүс нутагтаа дэд бүтцийн чиглэлээр тодорхой амжилтад хүрэх санхүүгийн боломжтой гэдэг нь харагдаж байна гэж Ерөнхий сайд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьж байлаа.  

    Эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд урагшиллаа

    Зуны Давос чуулга уулзалтын үеэр Монголын “Бодь” групп, “Могул пауэр” компани Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулагчтай төслийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгууллаа.

    Монгол Улсын “Могул пауэр”, БНХАУ-ын “Сэнко III” компаниуд Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн хамтын ажиллагааны дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг “Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн.

    Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ.

    Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Мөн Синопек корпорацитай нүүрснээс хий гаргах төсөл дээр хамтрахаар ярилцсан байна. Багануурын нүүрсний уурхай дээр түшиглэсэн нүүрснээс хий гаргах, Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах төсөлд хөрөнгө оруулах асуудлаар Хятадын хувийн хэвшлийнхэнтэй ярилцжээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Азийн эрчим хүчний төлөв байдал” хуралд оролцож, өөрийн байр суурийг илэрхийллээ. Монголчуудад уламжлалт аргаар боловсруулах нүүрсний уурхай байна. Монгол Улс жилийн 270-300 өдөрт нь  нартай өөрөөр хэлбэл нарны эрчим хүчтэйн дээр нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины эрчим хүч ашиглахад тохиромжтой. Байгалийн эдгээр боломжийг ашиглах, нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх технологийг нэвтрүүлэх зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн арвин баялаг нутагтай гэдгийг Ерөнхий сайд хуралдаанд оролцохдоо онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!