БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээрKorea GasSafety Корпораци “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийн хүрээнд метан хийн хангамжийн чиглэлээр БНСУ-ын зөвлөхүүд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ажиллах бөгөөд мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрх зүйн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Монгол инженерүүдийн мэдлэгийн чадамжийг дээшлүүлэх болон салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөмжүүдийг гаргах юм.
“Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Корей газ сафети Корпорацийн гүйцэтгэх захирал Жан Сик Пак нар 2015 оны есдүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурлаа.