MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД Д.ЗОРИГТ ИЛТГЭЛ ТАВЬЛАА

    ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД Д.ЗОРИГТ ИЛТГЭЛ ТАВЬЛАА

    2015-08-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол-Японы эдийн засгийн форум 2015 оны наймдугаар сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яаманд болж, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн болон эдийн засаг бизнесийн байгууллагын төлөөллүүд, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн гишүүн байгууллагын төлөөллүүд оролцож,“Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Японы эдийн засаг, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны боломж”,“Монгол Улсын эрчим хүч, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломж” гэсэн хоёр сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй мэдээлэл солилцлоо.

    Монгол, Японы улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа бөгөөд одоо бид эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Иймд манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулсан нь маш чухал ач холбогдолтой бөгөөд  энэ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн гол баримт бичиг, ололт амжилт болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд КЭЙДАНРЭН байгууллагын манлайлал маш чухал үүрэгтэй гэж форумд оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.

     Форумын үеэр Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, дотоодын бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар ярилцаж, Монгол, Японы хоорондын уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Японы технологийг өргөнөөр нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа монголын талын оролцогч нар илэрхийллээ.  

    КЭЙДАНРЭН нь 2002 оны тавдугаар сард “Эдийн засгийн нэгдсэн холбоо”, “Японы эдийн засгийн удирдагчдын холбоо” гэсэн салангид үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэнээр эдийн засгийн нэгдсэн холбоо болон байгуулагдсан түүхтэй. Одоо тус холбоо нь нийт 1623 гишүүн компаниас бүрддэг. Үүний дотор Японы дэлхийд нэр хүндтэй 1308 компани, үйлдвэр үйлчилгээний 114 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоо байна.

    Тэдний төлөөлөл болж энэ удаа Монгол-Японы эдийн засгийн форумд оролцохоор ирсэн 30 гаруй компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь Сингапурын бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх бөгөөд Монгол Улсын 60 жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээнд байгаа нь эрх биш анхаарал татаж байна.

    Монгол-Японы эдийн засгийн форумд Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож “Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого, хуулийн шинэчлэлт” сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуутад хариулт өглөө. Ардчилал, зах зээлд шилжиж эхэлж байсан хүнд хэцүү цаг үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж, ДЦС-4-ийн техник, технологийг шинэчлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг  тэрээр онцлон тэмдэглээд Монгол Улсын Эрчим хүчний салбарын хөгжлийг урагшлуулахад түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцож, хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Дашрамд дурдахад Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон улс эхний аравт ч багтахгүй байгаа бөгөөд энэ удаагийн форум үүнийг урагш хөдөлгөхөд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа монголын талын оролцогчид илэрхийлж байлаа.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    2026-03-12 13:15:00
    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа
    2026-03-11 16:54:00
    Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2026-03-10 16:14:00
    “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    2026-03-09 19:55:00
    Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
    2026-03-09 17:23:00
    Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
    2026-03-09 16:15:00
    “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
    2026-03-08 13:53:00
    Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
    2026-03-07 12:07:00
    Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
    2026-03-06 15:43:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!