Монгол
Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа
эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн
ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбарт ажиллагсдын баярын
мэндийг дэвшүүлье.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас Эрчим хүчний яамнаас улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэр, шугам сүлжээг барих томоохон зорилт, арга хэмжээнүүдийг бодит бүтээн байгуулалт болгоход анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард “ДЦС-4” ТӨХК-ийн 123МВт-ын өргөтгөлийг хүлээн авч, удахгүй шинээр 300 МВт-ынхүчин чадалтай Амгалан дулааныстанцыгашиглалтад хүлээн авна. Ингэснээр улс эх орны цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.
Цаашилбал 450 МВт-ынхүчин чадалтай Дулааны 5 дугаар цахилгаан станцыг барихгэрээ, хэлэлцээрамжилттай хийгдэж, 2016 оны хавар гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх нөхцөл бүрдэж байна. Мөн Багануурын 700 МВт-ын цахилгаан станц, Эгийн голын 450 МВт-ын усан цахилгаан станц барихтөсөлхөтөлбөрийн ажил урагштай байна.
Салбарын хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохын тулд УИХ-ын хаврын чуулганаар “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг батлан гаргалаа. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг тодорхойлж, салбарыг зах зээлийн эдийн засагт бүрэн утгаар нь шилжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүллээ.
Цаашид тус салбарыг хөрөнгийн дутагдлаас гаргах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд үнэ тарифын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байх нь эрчим хүчний салбарыг эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гаргах гол арга зам юм.
Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд та бүхэндээ хүсэн ерөөе.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ