Жилдээ нэг сая тонн цемент
үйлдвэрлэх хүчин чадалтай “Монполимент” группын “Монцемент” цементийн
үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд
Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг
нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монполимент”
групп, "Монцемент" үйлдвэрийн хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын шагнал Уул уурхайн тэргүүний геологич шагналаар тус үйлдвэрийн геологич Ч.Отгонбаяр , Эрчим хүчний тэргүүний ажилтнаар цахилгааны инженер Б.Анхбаяр, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан шагналаар механик инженер С.Лхагвасүрэн нарыг шагналаа.
“Монцемент” цементийн
үйлдвэр орчин үеийн хуурай аргаар хоног 3000 тонн цулуунцар, жилд нэг сая
тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.