Үндэсний их баяр наадам, Тулгар
төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойнбаяр
наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын
уралдаанаар эхэллээ.
64 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөлснөөсАрхангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул. Эрчим хүчний дэд сайд, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүндДундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун, айргийн гуравтТөв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн, айргийн дөрөвтДундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор тус тус хурдаллаа.
Өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар, хэлтсийн дарга нар, ажилтан албан хаагчдийн төлөөлөл Хүй долоон худагт очиж Эрчим хүчний дэд сайд, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын галд зочилж хүндэтгэл үзүүллээ.