Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Мэргэжлийн хяналтын албан хаагчид, улсын байцаагчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа. "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын ХШҮДАХ-ийн дарга Б.Бурмаа, МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Л.Цэвээнравдан, "Алтан Гадас" одонгоор МХЕГ-ын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, ХАБҮЛЛ-ийн ахлах мэргэжилтэн Н.Ариунаа, Буянт-Ухаа ХМХА-ны улсын ахлахбайцаагч С.Батчимэг, Б.Отгонцэцэг, улсын байцаагч Г.Гансүх, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар МХЕГ-ын ЭМХХ-ийн дарга Д.Баярболд, Буянт-Ухаа ХМХА-ны улсын байцаагч Б.Жаргалмаа, "Улсын хяналтын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгээр МХЕГ-ын ХААХХ-ийн дарга Г.Эрдэнэтөгс, улсын ахлах байцаагч Ц.Мөнхцэцэг, НМХГ-ын улсын байцаагч Ч.Энхтуяа, ХУД-ийн МХХ-ийн ажилтан Т.Энхбат, "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдэгээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэчулуун, "Стандартчилал, хэмжил зүйн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр ХАБҮЛЛ-ийн ерөнхий захирал Б.Амар, МХЕГ-ын "Жуух бичиг"-ээр Д.Батбаатар, Т.Лхамжав, М.Одончимэг, Н.Ариунсайхан, Т.Ганжаргал, Т.Мөнхнасан, Э.Нарангарав, П.Эрдэнэхүү нар нар шагнагдсаныг МХЕГ-ын удирдлагууд гардуулан өглөө.
Мөн ХАБҮЛЛ-ийн нягтлан бодогч Б.Мөнхнасан "Спортын мастер" цолоор, МХЕГ-ын ахлах мэргэжилтэн М.Нармандах Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдсаныг гардуулан өгөв.