Зам, тээврийн
яам нь Автотээвэр, Иргэний нисэхийн салбарт олон
улсын стандартыг нутагшуулах, үндэсний стандарт боловсруулах, судалгаа
шинжилгээний ажил гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх
хүсэлтэй хуулийн этгээд мэдүүлгээ ирүүлж дэлгэрэнгүй жагсаалтад орохыг урьж
байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Автотээврийн салбарт олон улмын ISO-ийн стандартыг орчуулан нутагшуулах, үндэсний стандарт боловсруулах болон судалгааны ажил хийх, Иргэний нисэхийн салбарт EN бүс нутгийн стандартыг орчуулан нутагшуулах зөвлөх үйлчилгээний ажлууд болно. Тус зөвлөх үйлчилгээний гэрээг Зам, тээврийн яамтай байгуулах бөгөөд 2015 оны IV дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, олон улсын байгууллагын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдал, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 06-10-ны хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,
Засгийн газрын 13 дугаар байр, 4 давхар 410 тоот,
Утас: 62263186, Факс: 312315