2015.07.02
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, аймгийн МХГ-ын улсын байцаагчидтай хамтран ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн “Тэнхлэг” ресторан дээр 30 хоол үйлдвэрлэгчидтэй хамтран хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийлээ. Бизнес эрхлэгчдийн үнэлгээг хэлэлцэж, хяналтын хуудсаар илэрч буй нийтлэг зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өглөө.
Мөн Хөвсгөл аймгийн эмнэлэг, эмийн сан, худалдаа, хүнсний үйлдвэр, барилгын салбарын төлөөлөлд дотооддоо эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлийн шалгуур болон хяналтын хуудсаар өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг үнэлүүллээ. Эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сангийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ,нийтлэг зөрчлийг танилцуулж, бизнесийн орчныг хөнгөвчлөх, хууль стандартад нийцүүлэн бизнесээ хөгжүүлэх арга замыг зөвлөх, хяналтын хуудасаар дамжуулан дотоод хяналтыг хэрэхн хийх талаар санал солилцсон нь үр дүнтэй ажил боллоо.