MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Айлчлал » “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

    “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

    web.Айлчлал 2015-07-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлал эхэллээ. Тэрээр өнөөдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлсэн юм. Энэхүү уулзалт бол Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах гурван том уулзалтын нэг бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгууллаа. 

    Уулзалтад Ерөнхий сайдыг дагалдан ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Лондонгийн Хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдсан уг бизнес уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Лондонгийн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч ноён Хавиер Руле, “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцож үг хэлсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Лондонд би олон удаа ирж байсан. Гэхдээ Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Танай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, АНУ-д ажлын айлчлал хийлээ. Миний тэргүүлж байгаа Засгийн газар “Эдийн засаг” гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдийн засгийг солонгоруулахад олон салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Уул уурхай бол зөвхөн нэг өнгө нь юм. Монгол Улсад Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг хөрөнгө оруулах маш олон салбар байна. Манай улс өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн гуравны нэгийг нийлүүлж байна. Хөрөнгө оруулагчид цөөн хүн амтай улсад хөрөнгө оруулаад ашигтай эсэх талаар асуудаг. Монгол Улсад хөрөнгө оруулах хамгийн том давуу тал бол  байршил юм” гэдгийг онцоллоо.

    Өнөөдөр Монголд Английн томоохон компаниуд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Монгол Улстай олон салбарт хамтран ажиллах боломж байгааг хэлээд хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхний өмнө манай улс нээлттэй байна гэдгийг онцлоод Английн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриаллаа.

    Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле манай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдлыг онцлоод Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах тухай “Ажлын мастер гэрээ”-нд 2011 оны 4 дүгээр сарын 7-нд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хүрээнд хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхийг олон улсын стандартад хүргэхийг зорьсон юм. Хоёр Хөрөнгийн бирж хоорондын стра­тегийн хамтын ажил­лагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд 2014 оны есдүгээр сарын 9-нд Лондон хотноо гарын үсэг зурсан. Хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа хэллээ. Мөн ирэх гурван жилд хоёр бирж стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалж, программ хангамжийн үйлчил­гээг 90 хувиар хөнгөлнө. Олон улсын “FTSE Mongolia” индексийг гар­гахад хоёр тал хамтарч ажил­лахаар болсон. Энэ­хүү ажлыг амжилттай зохион байгуулснаар Мон­голын хө­рөнгийн зах зээ­лийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч байх болно. Улмаар Монголын Хөрөнгийн биржийг олон улсад гаргахад манай бирж бүх талаар тусалж дэмжин хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

    Бизнес форумын хоёрдугаар хэсэгт хэлэлцүүлгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  Н.Мөнхбат, Европын Сэргээн босголт банкны Удирдах гишүүн Рикардо Пулити, Монголын Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Д.Ангар, Ард Файнэншл группийн ерөнхий захирал  Ч.Ганхуяг нар тус тус оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын талаар хэлэлцлээ. Энэхүү бизнес форумд Монголын 30 гаруй компанийн төлөөлөгч, Английн талаас нийт 100 гаруй бизнес төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд форум хоёр талын бизнес төлөөлөгчдийн уулзалтаар үргэлжилж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    web.Айлчлал
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ

    2026-06-02 19:25:00

    АНУ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХАРИЛЦАА ХОЛБОО ЗЭРЭГ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

    2026-06-02 17:01:00

    МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН VIII ХУРАЛДААН МИНСК ХОТНОО БОЛЛОО

    2026-06-02 16:13:00

    Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

    2026-05-31 21:02:00

    ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

    2026-05-31 10:28:00

    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа

    2026-05-29 18:33:00

    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо

    2026-05-29 18:02:00

    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

    2026-05-29 12:53:00

    Шинэ мэдээ

    Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ
    2026-06-02 19:25:00
    АНУ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХАРИЛЦАА ХОЛБОО ЗЭРЭГ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-06-02 17:01:00
    МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН VIII ХУРАЛДААН МИНСК ХОТНОО БОЛЛОО
    2026-06-02 16:13:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна
    2026-05-31 21:02:00
    ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-31 10:28:00
    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-29 18:33:00
    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
    2026-05-29 18:02:00
    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
    2026-05-29 12:53:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА
    2026-05-28 16:03:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!