MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2015-06-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрчим хүчний сайд Д.Зоригт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай  Арнолд Кэтриныг тус яамны хүндэтгэлийн өрөөнд хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд хатагтай Арнолд Кэтрин Английн түүх нь нүүрс болон эрчим хүчний салбараас эхэлж хөгжиж байсан бол Монголын түүх нь морь унахаас эхэлж байх шиг санагддаг. Миний хувьд Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээс хойш 4 дэх долоо хоног болж байна. Өмнө нь Балбад монгол хэлийг 3 сар сурсан. Монголын талаар ирэхээсээ өмнө нэлээд уншсан. Монгол Улс нь ашигт малтмал, нүүрсээр дэлхийд дээгүүрт орж байгаа бөгөөд нүүрсний ордоороо дэлхийд 4 дүгээрт ордог улс юм байна. Эрчим хүчний яам ямар асуудалд онцгой анхаарч байна вэ? Барьж буй стратегиийн бодлого юу вэ? Бид хойшид хэрхэн хамтран ажиллах вэ? Энэ талаар санал бодлоо солилцохыг хүсч байна гэв.

    Эрчим хүчний сайд Д.Зоригт, салбарынхаа товч тантлцуулж, манай улс хүн ам цөөхөн, газар нутгийн хувьд өргөн уудам. Иймд эрчим хүч, дэд бүтцэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Манай улс эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг хоёр хөршөөсөө авч, 80 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. ОХУ болон Хятад улстай цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдсон байгаа. Ойрын зорилго гэвэл эрчим хүчний хэрэглээгээ өөрсдөө хангадаг болох. Сэргээгдэх эрчим хүчний үндэс суурийг тавьж 2020 он гэхэд ус, нар, салхины эрчим хүчээр нийт хэрэглээнийхээ 20 хувийг хангах зорилт тавин ажиллаж байна. Одоогоор 6-7 хувь байна. 2030 он гэхэд 30 хувь хүргэхээр ажиллаж байна гээд эрчим хүчний үр ашиг манай улсын хувьд бас сайнгүй байна. Дотоодын үйлдвэрлэл, дамжуулах, түгээх шугамын алдагдал гадны улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байна. Эрчим хүчний хэрэглээ жилд 6-8 хувиар өсч байгаа. Энэ өсч байгаа хэрэглээгээ хангах, импортолж буй эрчим хүчийг багасгахаар хэд хэд эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор бодитой хэрэгжихээр бэлтгэгдэж ярьж буй төсөл бол Улаанбаатар хотын 5 дугаар станцын төсөл, Багануурын, Таван толгойн цахилгаан станц, Эгийн гол дээр УЦС барихаар төлөвлөөд явж байна. Одоогийн байдлаар 400 орчим Мегаваттын нарны эрчим хүчний төслүүд хэрэгжихээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээнийхээ шатанд яваа хэд хэдэн төсөл бий. Үүний нэг нь Английн “Ая М Повер” Компанийн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж буй 750 МВт-ын Шивээ-Овоогийн цахилгаан станц юм гэв.

    Дараа нь Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ, хэдхэн хоногийн өмнө Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Парламентаар баталсан. Удахгүй хэвлэл мэдээлэл дээр гарна. Үүнээс та бүхэн 2030 он хүртэлх бодлогыг харж болно. Би олон улсын Ноу-Хау, мененжментийг энэ салбарт нэвтрүүлэх болон үр ашигтай техник, технологийн шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Английн эрчим хүчний компаниудаас авч хэрэглэх зүйлс асар их байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголд нэг сонирхолтой сэдэв байгаа нь манай хөрш орон болох БНХАУ-д  2023-2030 онд багтаан эрчим хүч экспортлох зорилтыг тавин ажиллаж байгаа.  Энэхүү ажлыг БНХАУ-ын талтай эхлүүлэхээр яриа хэлэлцээнд орж хамтран ажиллаж эхэлсэн. Эдгээрийг хэрэгжүүлэхэд бага биш цаг хугацаа шаардагдана. Английн Компаниуд томоохон хүчин чадалтай станцууд оруулж ирвэл энэхүү экспортлох тал дээр томоохон нэмэр болох байх хэмээн бодож байна. Энд бас  өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам хэрэг болно гэж Эрчим хүчний сайд хэллээ.  

    Элчин сайд Арнолд Кэтрин хэлэхдээ, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авахаар бэлтгэж байгааг сонсоход таатай байна. Их Британи нь эрчим хүчний салбарын олон жилийн түүхтэй, бид эрчим хүчийг үйлдвэрлээд зогсохгүй шугам, сүлжээг үйлдвэрлэн Европын холбоонд нийлүүлж байгаа. Иймд бид хамтран Их Британийн компаниудыг оруулж ирэх тал дээр анхааран ажиллах болно. “I am Power”-ийг дурьдсанд баярлалаа. Энэ компанийн давуу тал нь нэгдүгээрт, олон улсын шинжээч нарыг авчран олон улсын стандартанд нийцсэн цахилгаан станц барихад нэмэр болно,  хоёрдугаарт, зөвхөн Английн гэхгүй дэлхийд туршлагаараа тэргүүлэх компаниудыг татан оролцуулах боломжтой. Жишээ нь,  Туркийн компани энэ төсөлд оролцохоор байгаа. гуравдугаарт, “I am Power”-ын өөр нэг давуу тал нь Английн санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд одоогоор төслийн хөрөнгийг босгосон бөгөөд үндсэн болон зээлийн асуудлыг шийдсэн байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын Англид ирэх 7 хоногт хийхээр төлөвлөсөн айлчлалын үеэр холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэв:

    Уулзалтын төгсгөлд  Элчин сайд Арнолд Кэтрин, мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд хойшид хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.

    Уулзалтанд ЭХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Энхтүвшин, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын газрын ахлах мэргэжилтэн Б.Ерэн-Өлзий нар байлцсан бол Английн талаас ЭСЯ-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Зандан нар байлцав.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!