“Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлиг, “Нийтийн биеийн тамир
спортын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх
зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамдын ажилтан албан хаагчдын дунд
“Засгийн газрын цом”-ын тэмцээнийг шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар
бөмбөгийн төрлөөр 2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 21-ны
өдрүүдэд Эрүүл мэнд мэнд, спортын яамнаас зохион байгууллаа.
2005 оноос эхлэн уламжлал болон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом”-ын энэ удаагийн тэмцээнд нийт 16 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчид нийлбэр дүнгээрээ тэргүүн байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн боллоо.
Тогтсон уламжлалын дагуу тэргүүн байр эзэлсэн баг “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын дараагийн тэмцээнийг зохион байгуулдаг тул ирэх жилийн тэмцээнийг ЭХЯ-ны хамт олон зохион байгуулна. Л.Батсайхан ахлагчтай ЭХЯ-ны багийн амжилтыг дурдвал,
· Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр,
· Ширээний теннисний төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаараа 1 дүгээр байр,
· Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2 дугаар байр, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлж, багаараа 2 дугаар байр,
· Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1 дүгээр байр эзэлж, нийт нийлбэр дүнгээрээ ЭХЯ-ны баг 1 дүгээр байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон.