2015.06.19
МХЕГ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, Оюутолгой ХХК, Зонхун Юу Тиан ХХК, Амгалан Дулааны станц, Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал, Өргөх механизмын аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.
Нүүрс тээвэрлэдэг замын засварыг чанартай хийхийг үүрэг болгов
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК, “Зонхэн Юу Тиан” ХХК, Шивээ хүрэн, Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэдэг замд 2015.06.07-10-ны өдрүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгээс үзвэл Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 239 км авто замын Цагаан хад орчмын асфальтбетон хучилт цоорч доод суурь ил гарсан, хөндлөн дагуу, торон хагарал үүссэн, зарим босоо тэмдэг байхгүй, хэвтээ тэмдэглэлийг шинэчлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хөрөнгө хүрэлцээгүйгээс замын томоохон эвдрэлтэй хэсгийг зассан хэдий ч өнгөрсөн жилийн засварын чанар хангалтгүй болсон шалгалтаар илэрчээ. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзээрэй
Зөрчлөө арилгахгүй бол барилга угсралтын ажлыг зогсооно
2013 онд Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийн зөрчлөө арилгатал барилга угсралтын ажлыг түр зогсоох акт өгч байсан. Зөрчлөө арилгана хэмээн амлалт өгч ажлаа үргэлжлүүлсэн ч өнөөг хүртэл бүрэн биелүүлээгүй. Хэрвээ өмнөх болон энэ удаа хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлөө 30 хоногийн дотор арилгахгүй бол барилга угсралтын үйл ажиллагааг зогсооно гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд онцгойлон анхаарууллаа. Дэлгэрэнгүй ЭНДЭЭС үзээрэй
Зориулалтын бус таван өргүүрийг буулгуулж эрсдлээс сэргийллээ
Барилгуудад ашиглаж байгаа өргөх механизмын байдалд Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийн ХУД-ийн 11 дүгээр хороо, “Рома инвестмент” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус дөрөв, БЗД-ийн 16-р хороо, “Баганат өргөө” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус нэг өргүүрийн ажиллагааг зогсоож буулгуулжээ. Ингэснээр өндрөөс хүн унаж бэртэх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадлаа. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзээрэй
Хөшигийн хөндий дэх нисэх буудлын барилга угсралтын ажлыг шалгалаа
МХЕГ-аас
өнгөрсөн онд хэд хэдэн чиглэлээр шалгалт хийн зөрчлөө арилгах албан даалгавар
өгсөн. Үүний дүнд хариуцагч тал зам, барилгын ажлын талбайд тээврийн хэрэгсэл
зорчих замын чиглэл маршрутыг тогтоож, өгсүүр, уруу, огцом эргэлттэй, нарийссан
болон бартаатай замд аюулгүйн замын тэмдэг, тэмдэглэгээ байрлуулжээ. Эрчим хүч,
авто зам, газрын тос хий, хэмжил зүйн
чиглэлээр 2014 онд өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангасан байна.
Барилгын техник, өргөх байгууламж, тээвэр, байгаль орчин, газрын харилцаа, геодези,
зураг зүйн чиглэлээр өнгөрсөн онд илэрсэн зөрчлийн тоо 20-30 хувиар буурч,
албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 70 орчим хувийн гүйцэтгэлтэй
байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзээрэй