MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
      • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Мэдээ 2015-06-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална

    Засгийн газрын 2015 оны 217 дугаар тогтоолд заасны дагуу олон улсын зах зээлд 3,5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдуулан Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг шинэчилж, шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд Агентийн гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ, Үнэт цаасны үнэ тогтоох баримт, Тооцооны агент томилох тухай гэрээ болон үнэт цаас гаргахтай холбоотой бусад гэрээ, хэлэлцээрийн талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.  

    “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-т туссан өрийн үйлчилгээний төсөвт үзүүлэх ачааллыг жигдлэх, Засгийн газрын өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах зорилтын хүрээнд төсвийн хэрэгцээ шаардлага болон олон улсын зах зээлийн тааламжтай нөхцөл байдалтай уялдуулан эхний ээлжид 3,5 жилийн хугацаатай, 350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална. Энэ нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, дотоод үнэт цаасны өрийн зохицуулалтын арга хэмжээ авах, төлбөрийн тэнцлийг дэмжих зорилготой бөгөөд Өрийн удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах зориулалттай нийцэж байгаа юм.

    Шинэ нисэх буудлын хурдны замыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Улаанбаатар хот- Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны автозам”-ыг барьж байгуулах ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд зөвшөөрлөө.

      Хятадын талаас уг төсөлд оролцуулахаар хурдны авто зам барих туршлагатай гурван компанийг сонгон санал болгож байгаа бөгөөд эдгээр компаниудад монголын талын Ажлын хэсгээс тодорхой санал, нөхцөлийг тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр сонгон гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

     

    Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулна

     Үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээнд зориулан борооны 500 ширхэг пуужин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц  сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. Борооны пуужинг богино хугацаанд нийлүүлж, үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулан дүнг 8 дугаар сард багтаан танилцуулахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт үүрэг болголоо.

    Тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүсүүдийн буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Хэт халууны улмаас бэлчээрийн өвс гандаж хатан, тариалангийн талбайд мал орж бэлчээрлэх явдал газар авлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас  ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад цаашид тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халуун байх магадлалтай байна. Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    2023-01-26 17:22:00

    Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа

    2023-01-26 17:11:00

    БНСУ-ын Кореа Телеком групп манай улсад эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байна

    2023-01-26 15:20:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2023-01-26 14:51:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

    2023-01-26 13:33:00

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг бий болж байна

    2023-01-26 12:59:00

    Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа

    2023-01-25 16:12:00

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    2023-01-24 16:48:00

    Шинэ мэдээ

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа
    2023-01-26 17:22:00
    Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа
    2023-01-26 17:11:00
    БНСУ-ын Кореа Телеком групп манай улсад эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байна
    2023-01-26 15:20:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2023-01-26 14:51:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
    2023-01-26 13:33:00
    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг бий болж байна
    2023-01-26 12:59:00
    Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа
    2023-01-25 16:12:00
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно
    2023-01-24 16:48:00
    Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна
    2023-01-19 12:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2023 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!