2015.06.11
Орхон аймагт цөмийн технологийг эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цацрагийн хяналтын байцаагчид, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран “Хяналтын хуудас”-аар аюулгүй байдлын шаардлагуудаа шалгаж, эрсдэлээ тодорхойллоо.
Хяналтын хуудсаар дамжуулан хяналт хийх нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгах шаардлагууд нь ил тод, тодорхой, нөгөө талаас бид ч дотоодын хяналтын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой байна гэж сургалтанд оролцогчид дүгнэв.