MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ТӨМӨР ЗАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН 43 ДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ

    “ТӨМӨР ЗАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН 43 ДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ

    2015-06-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email














    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаарсарын 17-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлээр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганыг 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахыг зөвшөөрч, холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд, Гадаад харилцааны сайд нарт даалгасан.

     “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын (цаашид “ТЗХАБ” гэх) гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганыг Зам, тээврийн яам нь 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

    ТЗХАБ-ын дээд удирдлага болох Сайд нарын чуулганы ээлжит 43 дахь удаагийн  чуулган нь “ТЗХАБ-ын тогтоол”, “ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн хүрээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Энэ удаагийн чуулганд тус байгууллагын гишүүн 28 улсаас

    -  Бүгд Найрамдах Азербайджан(БНАзеУ),

    -  Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБелУ),

    -  Бүгд Найрамдах Болгар Улс (БНБолУ),

    -  Унгар Улс (УнгУ),

    -   Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНВьетУ),

    -  Гүрж Улс (ГУ),

    -  Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ),

    -  Бүгд Найрамдах Хасаг Ард Улс (БНХасУ),

    -  Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ),

    -  Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард Улс (БНАСАУ),

    -  Бүгд Найрамдах Латви Улс (БНЛатУ),

    -  Бүгд Найрамдах Литва Улс (БНЛитУ),

    -  Бүгд Найрамдах Молдов Улс (БНМолУ),

    -  Монгол Улс (МУ),

    -  Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ),

    -  Оросын Холбооны Улс (ОХУ),

    -  Бүнд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ),

    -  Украин Улс (УкрУ),

    -  Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ),

    -   Бүгд Найрамдах Эстони Улс (БНЭстУ)

    зэрэг 20 улсын бүрэн эрхт төлөөлөгч нар, ТЗХАБ-ын Хорооны Европын комиссын тээвэр ба хөдөлгөөний ерөнхий удирдлагын төв (DG MOVE), Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)–ны төлөөлөл, нэгдсэн байгууллагын статустай Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний “КОРЕЙЛ” корпорацийн төлөөлөл өөрийн Улсын Газар, дэд бүтэц ба тээврийн дэд сайдаар ахлуулан оролцсон юм.

     “ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн дагуу чуулганыг Монгол Улсын ЗТЯ-ны сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан удирдан явуулсан.

















    ТЗХАБ-ын Сайд нарын түвшний 43 дугаар чуулганаар нийт 11 асуудлыг хэлэлцэхээр гишүүн-улсууд санал нэгдсэн. Үүнд:

    1.  ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан,

    2.  ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2014 оны тайлан,

    3.  ТЗХАБ-ын Тээврийн бодлого ба хөгжлийн стратегийн Комиссын 2014 оны ажлын үр дүн,

    4.  ТЗХАБ-ын Тээврийн хууль, эрх зүйн  Комиссын 2014 оны ажлын үр дүн,

    5.  ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг шинэчлэн  сайжруулах  “Түр ажлын хэсэг”-ийн ажлын явц,

    6.  “Евро-Азийн тээврийн коридор ба нийт Европын бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн хууль, эрх зүйтэй болох чиглэлээр НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хийж буй ажлын талаар ТЗХАБ-ын Хороон даргын мэдээлэл,

    7.  Төмөр замын ачаа тээврийн хүрээний мэргэжилтэн бэлтгэх шаардлагын нэгдсэн арга хэмжээг боловсруулах,

    8.  ТЗХАБ-ын 2016 он болон дараагийн жилүүдийн ажлын хөтөлбөрийн тухай

    9.  Гишүүнчлэлийн татвар төлөлт,

    10.  ТЗХАБ-ын Хорооны төсөв (2015 оны эцсийн, 2016 оны урьдчилсан байдлаар),

    11.  ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 44 дугаар чуулганыг зохион байгуулах газар, хугацаа, хурлын урьдчилсан хөтөлбөрийн төсөл

    2015 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сайд нарын чуулганы шийдвэрийн төсөл ба материалуудыг бэлтгэх хурал болсон ба 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Зам, тээврийн сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан даргалан нэгдсэн чуулганыг үргэлжлүүлсэн.

    Сайд нарын энэ удаагийн чуулганыг даргалагч орны хувьд Монгол Улсын Зам, тээврийн Сайд Н.Төмөрхүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс 43 дугаар чуулганыг 1992 оноос хойш дахин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаадТЗХАБ-ын Хорооны удирдлагад талархал дэвшүүлж, хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчидөд хандан мэндчилгээний үг хэлсэн. Тэрээр 1992 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын XX чуулганы шийдвэрээр төмөр замуудын ерөнхий захирлуудын бага хурлыг үүсгэн байгуулсан түүхэн үеийг дурсан, ТЗХАБ үүсгэн байгуулагдсан мөчөөс эхлэн Монгол Улс үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож, гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр ирснийг дурджээ.

    ТЗХАБ-ын Сайд нарын 43 дугаар чуулганаар “ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан”, “ТЗХАБ-ын 2016 он болон дараагийн жилүүдэд хийх ажлын хөтөлбөр”, “ ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2014 оны тайлан”, “ТЗХАБ-ын Хорооны 2015 оны эцсийн, 2016 оны урьдчилсан төсвийг баталсан.

    Сайд нарын 43 дугаар чуулганаар ТЗХАБ-ын “Тээврийн бодлого ба хөгжлийн стратеги”-ийн Комиссын 2014 оны ажлын үр дүнг хэлэлцэж, ТЗХАБ-ын төмөр замын тээврийн № 4,6,11 дүгээр коридорыг 2020 он хүртэл хөгжүүлэх ба тээврийг сайжруулах цогц төлөвлөгөөг батлав.

    Сайд нарын чуулган нь ТЗХАБ-ын “Тээврийн хууль, эрх зүй”-н Комиссын 2014 оны ажлын үр дүнг сайшааж, цаашид “Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр”(цаашид “ОУАХХ” гэх) ба түүний албан заавар, “Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр” (цаашид “ОУЗХХ” гэх)ба  түүний албан заавар, “Олон улсын харилцаан дахь зорчигч, тээш тээвэрлэх дүрэм”, “Олон улсын зорчигчийн харилцаан дахь тээвэрлэгч нарын хоорондын  гэрээ”-г тус тус шинэчлэн сайжруулах чиглэлээр ажлуудыг үргэлжлүүлэх,  “Аюултай ачаа тээвэрлэх дүрэм”-ийг хянан шалгах Түр ажлын хэсэг нь ОУАХХ-ийн 2 дугаар хавсралтыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх, ОУАХХ-ийн 14 дүгээр хавсралтыг шинэчлэн боловсруулах Түр ажлын хэсэг нь “Чингэлэг болон вагонд ачааг байрлуулах, бэхлэх дүрэм”-ийг 2015 оны төгсгөлд дуусгавар болгох, Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)-той хамтран “ЦИМ/СМГС (Европын холбооны олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон ТЗХАБ-ын ОУАХХ)-г уялдуулах  “Тээвэр-хууль эрх зүйн” төслийг дуусгавар болгох зөвлөгөөнийг  зохион байгуулахаар тус тус шийдвэрлэлээ. 

    ТЗХАБ-ын “Тээврийн хууль, эрх зүй”-н Комиссоос ОУАХХ ба түүний албан зааварт цогц нэмэлт, өөрчлөлт оруулан 2015 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөх, ОУЗХХ ба түүний албан зааварт нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 5 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон тухай мэдээлэв.

    ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг сайжруулах Түр ажлын хэсгийн гүйцэтгэсэн ажлын явцыг тайланг Сайд нарын чуулганаар дэмжин, ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг сайжруулах Түр ажлын хэсгийн гүйцэтгэсэн “Олон Улсын төмөр замын шууд харилцааны Конвенци” түүний хавсралтын төслийн боловсруулалтыг дуусгавар болсонд тооцлоо.

















    Сайд нарын чуулганы үеэр ТЗХАБ-ын Ерөнхий захирлуудын 30 дугаар бага хурлаар Хороон дахь Унгар улсын төлөөлөгч ноён Кишш Атиллаг ТЗХАБ-ын Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 2018 оны 6 дугаар сарын 30-ыг хүртэл хугацаагаар томилсныг Хорооноос албан ёсоор мэдээлэв.

    Бүгд Найрамдах Азербайджан Улсын урилгаар ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 44 дүгээр чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Баку хотноо зохион байгуулахаар энэхүү чуулганаар шийдвэрлэлээ.

    Ирэх 2016 оны 44 дүгээр чуулганы урьдчилсан хөтөлбөрт дараах асуудлуудыг хэлэлцэхээр тохиролцов. Үүнд:

    1.  ТЗХАБ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлан,

    2.  ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2015 оны тайлан,

    3.  ТЗХАБ-ын Тээврийн бодлого ба хөгжлийн стратегийн Комиссын 2015 оны ажлын үр дүн,

    4.  ТЗХАБ-ын Тээврийн хууль, эрх зүйн  Комиссын 2015 оны ажлын үр дүн

    5.  Олон Улсын төмөр замын шууд харилцааны Конвенцийн төслийн найруулгыг хүлээн зөвшөөрүүлэх олон улсын Засгийн газар хоорондын бага хурлын бэлтгэл ажлын явц,

    6.  “Евро-Азийн тээврийн коридор ба нийт Европын бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн хууль, эрх зүйтэй болох чиглэлээр НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хийж буй ажлын талаар ТЗХАБ-ын Хороон даргын мэдээлэл,

    7.  Төмөр замын ачаа тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэх бэлтгэх нэгдсэн арга хэмжээний аргачлалыг боловсруулах Түр ажлын хэсгийн ажлын үр дүн,

    8.  2017 он болон дараагийн жилүүдийн ТЗХАБ-ын ажлын хөтөлбөрийн тухай

    9.  Гишүүнчлэлийн татвар төлөлт,

    10.  ТЗХАБ-ын Хорооны төсөв (2016 оны эцсийн, 2017 оны урьдчилсан байдлаар)

    11.  ТЗХАБ-ын Хяналтын комиссын гишүүний сэлгээ, бүтэц,

    12.  ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 45 дугаар чуулганыг зохион байгуулах газар, хугацаа, хурлын урьдчилсан хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг ирэх чуулганаар хэлэлцэхээр урьдчилан тохиролцов.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД ТАНИУЛНА

    2017-10-10 07:03:41

    ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ

    2017-10-10 06:10:37

    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    2017-10-06 07:16:56

    ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭСЭН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАВ

    2017-10-06 07:15:52

    Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

    2017-10-04 05:33:40

    УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

    2017-10-02 09:28:10

    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАМШИГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

    2017-10-02 09:27:11

    МОНГОЛ УЛС, КАМБОЖИЙН ВАНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

    2017-09-29 06:53:01

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!