MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “МОНГОЛ УЛСАД САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

    “МОНГОЛ УЛСАД САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

    2015-06-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл, Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран энэ хурлыг зохион байгуулж байгаа “Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурал 2015 оны зургадугаар сарын 4-5-ны хооронд болж байна.

    Уг хурлыг зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ялангуяа салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, донор байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд оршино.

    Олон улсын хурлыг УИХ-ын гишүүн, БОХААБХ-ны дарга Су.Батболд нээж үг хэлэхдээ, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд хувь нэмэр оруулахад, бодлогын хувьд чиглүүлэхэд өнөөдрийн хурал их ач холбогдолтой юм. Хурлаас гарсан ажил хэрэгч шийдвэр, саналуудыг УИХ болон төрийн холбогдох байгууллагад хүргэж, төрийн бодлого болгон хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

    Дараа нь Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр үг хэлэхдээ  манай хороо 2011-2014 онд нийт 502,4 МВт суурилагдсан хүчин чадал бүхий эрчим хүчний үүсгүүр барих төсөлд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон.Салхин үүсгүүрүүдээс нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлэх тарифыг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан тарифын хязгаарт буюу 0.08-0.95 ам.доллар байхаар тогтоосон.Цаашид хамгийн үр ашигтай сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ажиллана гэлээ.

    Энэ удаагийн хурлаар бодлогын, олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэсэн үндсэн дөрвөн салбар хуралдаан болох бөгөөд дэлхийн 10 орны нийтдээ 12 илтгэгч илтгэлээ танилцуулах юм.

    “Монгол Улс дахь салхины эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал” сэдвээр болж байгаабодлогын салбар хуралдааныгУИХ-ын гишүүн С.Оюун явууллаа. Эг хуралд ЭХЗХ-ны ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун “Салхины эрчим хүчний хөгжилд эрчим хүчний зохицуулах хорооны гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 8 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байна гэдгийг онцлоод эрчим хүчний алдагдлыг нөхөхөд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой болохыг хэллээ.

    Дараа нь ЭХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Түмэнжаргал "Монголын салхины эрчим хүчний нөөцөд тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний хөгжил" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, Манай улс 1980-аад оноос салхины эрчим хүчийг судалж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд говийн бүс тэр дундаа Өмнөговь аймаг салхины эрчим хүчний хамгийн их нөөцтэй. 300-600 мянган МВт-ын эх үүсвэр барих боломжтой гэв.

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхзул “Үндэсний ногоон хөгжлийн бодлого стратегийн зорилтууд” сэдвээр илтгэл тавьлаа.Тэрээр Ногоон хөгжлийн бодлогод нөөцийг зүй зохистой ашиглах, салбарын бодлого төлөвлөлтийг боловсруулах, дээшлүүлэх, цэвэр болон дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэх, иргэдийн ногоон хөгжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг бий болгох болон нээлттэй хариуцлагатай байх ёстой хэмээн онцоллоо.

    Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ц.Булганмөрөн “Үндэсний ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт ба ДНХХ болон Монгол Улсын эрчим хүчний удаан хугацааны бодлогын хамтын ажиллагаа”сэдвээр илтгэл тавьлаа.Тэрээр Монгол Улс эрчим хүчний хэмнэлтийг 2020 онд 20 хувьд хүргэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнд хүрэхийн тулд нэлээд их зүйлийг хийх хэрэгтэй.Сэргээгдэх эрчим хүч хөрөнгө оруулалт өндөртэй учраас эхэндээ гарах зардал нь өндөр. Харин хөрөнгө оруулалтыг нөхснөөс хойш нүүрсний цахилгаан станцаас илүү хямдардаг.Сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бодлогын дэмжлэг хүчтэй байх ёстой. Мөн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулахад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг нар, ус зэрэг бусад эрчим хүчтэй уялдуулан хөгжүүлэх нь чухал.Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Аж үйлдвэр, уул уурхайн салбарын хөгжлийг харахад эрчим хүчний хэрэглээ өснө. Энэ хэрэглээг сэргээгдэх эрчим хүчнээс хангах боломжтой гэж хэлсэн юм.

    Хуралд оролцогчдод хандаж Клин Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар Монголын анхны салхины эрчим хүчний станц – Салхит салхин станцын танилцуулга хийлээ. Салхит салхин станц нь Улаанбаатар хотоос 70 км орчим зайтай Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллаж буй 49.6 МВт-ын салхин цахилгаан станц юм.

    Салхин цахилгаан станцыг хөгжүүлэгч нь Клин Энержи ХХК бөгөөд Ньюком ХХК, АНУ-ын Женерал Электрик, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Нидерландын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорацийн хөрөнгө оруулалтаар энэ салхин цахилгаан станц байгуулжээ.

    Салхит салхин цахилгаан станц нь 110 кВ-ийн 28 км урт хоёр хэлхээт дамжуулах шугам, дэд станц, тусбүр нь 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүрээс бүрдэх 49.6МВт-ын нийлбэр хүчин чадалтай бөгөөд нийтдээ 120 сая ам.долларын хөрөнгө оруулалттай байгууламж юм.

    Бодлогын салбар хуралдаан Монгол Улс дахь салхины эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал сэдвээр илтгэгчид илтгэлээ тавьж дууссаны дараа хэлэлцүүлэг хийж эхэллээ. Хэлэлцүүлгээр эрчим хүч худалдан авах гэрээ, эрчим хүчний хязгаарлалт болон нөхөн олговор, үнийн хөнгөлөлт зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

    Хэлэлцүүлэгт Монголын салхин эрчим хүчний холбооны гүйцэтгэх захирал Э.Мягмарсүрэн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Сэргээгдэх эрчим хүсний зөвлөлийн дага Р.Давааням, Нидерландын Хөгжлийн санхүүгийн компанийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жудит Дройн, Vestas-ийн Ази Номхон далай, Хятадыг хариуцсан бүсийн маркетингийн захирал Гиорги Фортунато нар оролцож үг хэллээ.

    "Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурлын үдээс хойшхи хуралдаан хэлэлцүүлгээр эхэллээ.

    • Улс орнуудын зах зээлд салхины эрчим хүчийг нэвтрүүлэхэд ямар чухал туршлагуудын авч хэрэгжүүлсэн
    • Монголын зах зээлд хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл учирч болох тэдгээрийг даван туулах арга замууд
    • Хөгжүүлэгч нарын хувьд ямар хүлээттэй байгаа талаар хэлэлцэв.

    Хэлэлцүүлэгт Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Стив Сойер, ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Ньюком группийн дэд бүтэц хариуцсан захирал Ганхуяг оролцлоо.

     Хуралд оролцогчид саналаа хэлэхийн зэрэгцээ панелистуудаас сонирхсон асуултандаа хариулт авч байлаа. Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р. Ганжуур "Манай улсад 50 МВт-аар эхэлсэн салхины эрчим хүчний станц 550 МВт болтлоо хүрээгээ тэлэх нь. Салхины эрчим хүчийг хэрэглэхэд садаа болох нэг зүйл болох үнэ төлбөр учраас энэ асуудлыг шийдэх ёстой.Салхитын станц Засгийн газартай хийсэн гэрээнийхээ дагуу авах ёстой төлбөрийнхөө 70-80 хувийг л авсан. Ингэж гэрээгээ зөрчөөд байвал ийм ашиггүй зүйлд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Тэгэхээр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11-ийн 2 дахь заалтыг авчихвал, хуульд өөр өөрчлөлт оруулах шаардлагагүй. Энэ бол манай холбооны албаны ёсны байр суурь” гэж хэллээ.

    Хуралдааныг даргаж байгаа УИХ-ын гишүүн С.Оюун "УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар А.Тлейхан тэргүүтэй зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийг хэлэлцэж байх үетэй энэ хурал цаг хугацааны хувьд давхцсан нь сайн хэрэг. Тиймээс энэ хурлаас гарсан ажил хэрэгч саналуудаа нэгтгээд УИХ дахь Ажлын хэсэгт хүргүүлээрэй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж байгаа" гэж оролцогчдод хандаж хэллээ.

    Олон улсын хуралд "Vestas" компанийн олон нийтийн харилцаа хариуцсан дэд захирал Мортен Дюрхольм "Дани улсын сэргээгдэх эрчим хүчний бодлого, Данийн туршлага-нийлүүлэлтийн өндөржүүлсэн хамгаалалт" сэдвээр илтгэл тавьсан юм.Тэрбээр "Vestas бол дэлхий даяар 18 мянган ажиллагсадтай, 30 жилийн туршлагатай компани юм. 2014 онд 6,9 тэрбум еврогийн орлоготой ажилласан. Данийн сэргээгдэх эрчим хүчний бодлогын үндсэн элементүүд гэвэл урт хугацааны эрчим хүчний стратеги, зардал багатай татаас, хэрэглээнд тулгуурласан татвар, салбарын оролцогч талуудын төлөвлөлт, хэрэгжилт, яриа хэлэлцээ, түүний дотор улс төрийн өргөн хүрээтэй зөвшилцөл юм. Эдгээр уян хатан тогтвортой тогтолцоог бий болгох хэрэгтэй. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их боломж байна гэж үзэж байна" гэв.

    Дараа нь Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Хятадын захирал Лимин Кайо "Хятадын салхины эрчим хүчний хөгжил-Туршлага, сургамж" сэдвээр илтгэл тавилаа.

    Тэрбээр, Хятад улс 2014 онд 23 GW-ийн эрчим хүчний эх үүсвэр суурилуулснаар дэлхийн зах зээлийн 45 хувийг эзэлсэн. Ингэснээр Хятад улс дэлхийн салхины эрчим хүч үйлдвэрлэлийг 114 GW-д хүргэж, дэлхийн зах зээлийн 31 хувийг үйлдвэрлэж байна.

    Хятад улс 2016-2020 онд салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ 200 GW-д хүргэх зорилт тавьсан Хятадын Засгийн газар анх 2008 онд салхин паркийг санхүүжүүлэх тендер зарласан. 2011-2013 энэ талаарх эрхзүйн орчин, стандартуудаа боловсронгуй болгосон. Бодлогын хамгийн чухал зүйл нь энэ юм" гэж хэллээ. 

    Хятад улс салхины эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж, хоёрдугаарт АНУ, гуравдугаар Герман улс орж байна.

    Монгол Улсад салхин парк байгуулах чиглэлээр зургаан компани зөвшөөрөл авч ажиллаж байгаа. Ингэснээр салхины эрчим хүчний үйлдвэрлэл 550 МВт-д хүрэх байна. Эрчим хүчний яамнаас салхины эрчим хүчийг урд хөршид экспортлох чиглэлээр судалгаа хийж байгаа аж. Манай улс энэ чиглэлийг хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ найман хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байна.

    Хэлэлцүүлэг хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид үргэлжлэв. "Азуре" интернэшнл байгууллагын захирал Себэстиан Мэйр тавьсан илтгэлээ “Монгол Улсад эрчим хүчний хөрөнгө оруулалт хамгийн чухал.Хятад дэлхий дээр салхины эрчим хүчийг хамгийн хямдаар буюу 1 МВт-ын хүчин чадалтай үйлдвэрийг 1,3 сая доллараар байгуулдаг. Хятад, Монголд салхин станц барихад өртөг зардлын ялгаа их байна.Хятад тоног төхөөрөмжөө өөрөө үйлдвэрлэдэг, барилгын материалын үнэ өртөг хямд. Мөн барилгын улирал урт учир Хятадад эрчим хүчний үйлдвэрлэл байгуулах нь өрсөлдөх чадвар сайтай гэдгийг онцоллоо.

    Хөрөнгө оруулалтын чиглэлээрх хэлэлцүүлэг Монголд салхин станц байгуулах санхүүгийн орчин, хөрөнгө оруулагчдын эрсдэл, төр засгийн тогтвортой бодлого зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.

    Clean Energy Asia-гийн төлөөлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ, төслийн санхүүжилтийн арга Монголд тохиромжтой. Сайншандын салхин паркийг 30 хувийг өөрийн хөрөнгөөр, 70 хувийг зээлийн хөрөнгөөр барьж байна. Салхин паркийн төслүүд бол эрсдэлээ үнэлээд нийт зардлын 5 хувийг болзошгүй зардлын санд байршуулах нь зүйтэй гэж үздэг.

    Боломж нэлээд бий ч, хүндрэл их. Салхины эрчим хүч нь шинэ төсөл учир хөрөнгө оруулагчид татагдах хандлагатай. Монголд эрх зүйн орчин бүрдэж эхэллээ. Монгол Улсын эрчим хүчний систем татаастай салбар хэвээр байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт татахад нэлээд саад болж байна. Бодлого тогтвортой байж чадахгүй хүндрэл манай нөхцөлд гарч байна гэв. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!