MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЗУУН АЙЛ РУУ НЭГ Л УДАА ЯВДАГ БОЛНО /2013.06.12 Лхагва гараг /

    ЗУУН АЙЛ РУУ НЭГ Л УДАА ЯВДАГ БОЛНО /2013.06.12 Лхагва гараг /

    2013-06-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Энэ сайхан мэдээг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын тэргүүн дэд дарга Б.Баттулга, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарс тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр дуулгалаа. Одоо мөрдөж буй хуулиар бол иргэн бизнесийн байгууллагаа УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийн тулд хамгийн багадаа найман удаа Зуун айлыг зорих шаардлага тулгардаг аж.

    Тэгвэл энэхүү УБЕГ-ын “Шоргоолж, царцааны үлгэр” мэт ажил жинхэнэ утгаар үлгэр болон үлдэхэд ойрхон байгаа гэнэ. Иргэн, компани, аж ахуй нэгж улсдаа бүртгүүлэхийн тулд найман төрлийн бичиг баримтыг бүрдүүлж, хамгийн багадаа тав хоногийн хугацаа зарцуулж байгааг УБЕГ-ын дарга нар хэлж байна.

    Харин энэ нь бодит байдал дээр хэрхэн сунжирдгийг иргэд сайн мэдэх биз ээ. Зуун айл хэмээх газрын түгжрээнд хамаг цагаа үрж очоод уртаас урт дараалалд дугаарласаар ганцхан архивын лавлагаа гаргахын тулд бүтэн өдөр болдгийг та бид мэднэ. Энэ бүхнийг шийдвэрлэх цорын ганц гарц бол цахим бүртгэлийн систем гэж тооцоолсон байна. Нэг ёсондоо бол иргэдийг Зуун айл руу нэг л удаа явдаг болгохын тулд бүхий л бүртгэлийг цахим хэлбэрээр авдаг болох юм байна. Цахим бүртгэлийн программыг хөгжүүлэх ажил одоо ид өрнөж байгаа бөгөөд ирэх долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхэн үе гэхэд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

    Энэхүү цахим бүртгэлийн систем ашиглалтад орсноор дараах давуу боломжууд бүрдэнэ гэж УБЕГ-ынхан хэллээ.

    НЭГ ШАТЛАЛ БҮХИЙ УЛСЫН БҮРТГЭЛ


    Одоо мөрдөж буй хуулиар бол Улсын бүртгэгч, Улсын ахлах бүртгэгч, Хуулийн этгээд бүртгэлийн газрын дарга гэсэн гурван дамжлагаар улсын бүртгэл явагддаг байна. Харин үүнийг халж, зөвхөн улсын бүртгэгч та бидний бүртгэлийг хүлээн авч, хянах, бүр цаашлаад батлах шинэ зарчим руу шилжих аж. Цахим бүртгэлд шилжсэнээр дамжлага бүрт бүртгэх цаг хугацааг тодорхой тогтоон өгөх юм. Таны өгсөн бүртгэлийн мэдээллийн талаар хариуцагч ажилтан заасан хугацаанд зохих шийдвэр гаргахгүй, хариу өгөхгүй бол тухайн шатлалын шийдвэр гарсан гэж үзэн, дараагийн шатад хандах боломжой гэнэ. Энэ нь таны гаргасан хүсэлтийг хүндэтгэх болон цаг хугацааг хэмнэж байгаа хэрэг бололтой. Учир нь цахим системийн хамгийн гол зорилго бол иргэдэд илүү ойртсон, цаг хугацааг нь үрэхгүй, мэдээллийн ил тод байлгах явдал юм.

    БҮХИЙ Л БҮРТГЭЛИЙГ ЦАХИМ БОЛГОНО


    Хүсэлт гаргагч иргэн, бизнес эрхлэгчид өргөдөл, холбогдох бичиг баримтыг цахим байдлаар УБЕГ-ын шинээр нэвтрүүлэх системд илгээж, бүр цаашлаад төлбөр хураамжаа онлайн банкаар төлөх боломж нээгдэх гэнэ. Харин энэ бүхнийг бүрдүүлсний дараа УБЕГ-т ганцхан удаа очих гэнэ. Ингэхдээ иргэний үнэмлэхээ өөрийн биеэр таниулах, өргөдөлд хавсаргах шаардлагатай баримт бичгийн эх хувийг Хуулийн этгээд бүртгэлийн газарт өгөх юм. Мөн цахим гарын үсгийг хэрэгжүүлсэн тохиолдолд заавал биеэр очих шаардлагагүй болох гэнэ. Иргэн та гэрээсээ, ажлаасаа, интернэттэй газар бүрээс бүртгэлээ хийх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Худлаа мэт санагдах ч цахим ертөнцийн өнөө үед бүтэхгүй зүйл үгүй болсон. Манайд суурилуулах цахим системийг Молдав, Гүрж зэрэг улсуудад ажилласан мэргэжлийн баг ажиллаж байгаа юм байна. 

    Ямартаа ч, Зуун айл хэмээх замын түгжрэл, иргэдийн бухимдлыг бардаг газарт байрладаг УБЕГ-ыг зорьж, уртаас урт дарааллын ард зогсдог мөч халагдах сурагтай.

    Б.ОЙНБИЛЭГ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Залуучуудад хууль сурталчлав

    2015-12-07 03:03:59

    Мэндчилгээ

    2015-12-07 03:02:54

    16 настнууд “Иргэний андгай” өргөн, үнэмлэхээ гардлаа

    2015-12-07 03:02:14

    Шилдэг илтгэлийг шалгарууллаа

    2015-12-07 03:01:34

    Иргэдийн өргөдөл гомдлыг цахимаар авч эхэллээ

    2015-12-07 03:00:59

    Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болголоо

    2015-12-07 03:00:24

    75 жилийн ойн нэрэмжит туг Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт

    2015-12-07 02:59:39

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажил орон нутагт үргэлжилсээр

    2015-12-07 02:59:00

    Шинэ мэдээ

    Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-07-19 20:10:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    2025-07-19 18:20:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа
    2025-07-18 14:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
    2025-07-18 14:22:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!