MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дөрвөн сургуульд 450 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ

    Дөрвөн сургуульд 450 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ

    2017-06-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалт гэдэг бол хүн бүрт хүртээж буй “Хөгжил” гэж хэлж болно. Ялангуяа сургууль, цэцэрлэгт  хийж буй оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалт нь  хүүхдийг зөв төлөвшилтэй, цэгцтэй мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй болгох суурь нь болж өгдөг. Эцэст нь монголын нийгэмд бүтээлч, үйлдвэрлэгч иргэд нэмэгдэнэ гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн боловсролын салбарт нэгэн томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ.

    БСШУСЯ-аас Орхон аймгийн 3 сургуульд 450 мянган  ам.доллар, 12 сургуульд 94 сая 859 мянга, 13 сургуульд 87 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Тухайлбал, “Ухаалаг боловсрол төсөл”-ийн хүрээнд Наран, Баян-Өндөр, Орхон, Лаборатори VIII сургуульд тус бүр 112.4 мянган ам.долларын төсөл хэрэгжихээр болж сургуулийн удирдлагууд нь “Батламж” –аа гардан авлаа. Өнгөрсөн намар БСШУСЯ-ны сайд Орхон  аймагт ирэхдээ 2 сургуулийг “Ухаалаг боловсрол төсөл”-д хамруулахаар болсон бол аймгийн Засаг дарга Д.Батлут нэмж хоёр сургуулийг санал болгосноор ийнхүү 4 сургууль тус бүр 112.4 мянган ам. долларын төсөлд хамрагдаж эхний 80 хувийн санхүүжилтээ авлаа. “Ухаалаг боловсрол” төсөл нь лингафоны иж бүрэн хэрэгсэл, дэвшилтэт технологийн техник хэрэгсэл байх юм.

    12 СУРГУУЛЬД 94 САЯ 859 МЯНГАН ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЛЭЭ

    Харин “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн гурав дахь шатны хүрээнд өнөөдөр 12 сургууль тус бүр 3000 ам.долларын санхүүжилт авахаар болж “Батламж”-аа гардан авлаа. Нийт 12 сургууль 94 сая 859 мянган төгрөгийн тоног төхөөрөмжөөр 12 танхимыг иж бүрэн тохижуулахаар боллоо.

    13 СУРГУУЛЬД 87 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

    Түүнчлэн “STEM”  буюу хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой сургалтын хэрэглэгдэхүүнийг таван сургуульд өглөө. Үүнд  Жаргалант сумын сургуульд 5.9 сая, XVIII сургуульд 5.4 сая, XV сургуульд 7.5 сая,  II сургуульд 5.7 сая, Баян-Өндөр цогцолбор сургуульд 8.4 сая төгрөгийн төсөл хэрэгжихээр болж эхний 80 хувийн санхүүжилт хийгдээд байна.

    Мөн энэ үеэр багуудын “Соёлын төв”-үүдэд тус бүр нэг сая, аймгийн “Номын төв”-д гурван сая төгрөгийн ном авах “Батламж”, аймгийн Музейд дөрвөн сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн “Батламж” гардууллаа.

      ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦААР ХАНГАНА

    Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн ЗДТГ-ын  дарга Д.Соёлчхүү боловсролын салбарт баримталж буй бодлого, “Багш” дэд хөтөлбөрийн  талаар мэдээлэл хийлээ.  Уг хөтөлбөрийн хүрээнд энэ жил 127 сая төгрөг батлагдсан бөгөөд 40-өөс дээш насны  багш нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулахад 20 сая, сургуулиудын байгалийн ухааны кабинетийг дэвшилтэд технологиор тохижуулахад 17.5 сая, багш нарын оюуны бүтээлд 10 сая, залуу багш нарын сургалтад 5 сая, багш нарт санхүүгийн дэмжлэг олгох “Нийгмийн дэмжлэгийн сан”-д 30 сая төгрөг төсөвлөгдөж зарим ажил эхнээсээ хэрэгжиж байгааг дуулгалаа. Мөн манай аймагт төрийн 500 гаруй албан хаагч өөрийн орон гэргүй гэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнх нь багш, эмч нар байгаа гэнэ. Иймд нэг м.кв нь нэг сая төгрөгөөс бага үнэтэй орон сууцаар хангахаар зорьж байгаа гэлээ.

    erdenet.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Д.Батлут: Хууль, дүрэм зөрчсөн найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

    2020-02-29 07:36:55

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор зургаан хүнийг шагналаа

    2019-12-31 04:04:17

    “Хайртай” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжлээ

    2019-09-05 03:18:24

    Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

    2019-03-09 22:47:16

    Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

    2019-03-09 22:47:15

    Орхон аймгийн 2018 оны онцлох үйл явдлууд

    2018-12-23 22:06:43

    ОРХОН АЙМАГ ЭМНЭЛЭГ, ОНЦГОЙ, ЦАГДААГИЙН ДУУДЛАГЫН ТӨВИЙГ НЭГ ДОР ТӨВЛӨРҮҮЛНЭ

    2018-11-12 23:06:43

    Төрийн албан хаагч зарчимч, бүтээмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэйг онцлов

    2018-10-26 01:31:27

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!