Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар суманд ажиллаж байна.
Газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжсэний үр дүн гарч, Монгол Улс өмнөх жилээс ахиу ургац хураан авна гэдгийг тариаланчид хэллээ. Ерөнхий сайд тариаланчдын саналыг сонсож, асуудлыг нь шийдвэрлэж, цаашид тариалангийн дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого тууштай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Улсын хэмжээнд 2026 онд нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар нийт 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Өмнөх онтой харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, төмсний ургац 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар тус тус өсөхөөр байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн жил га-аас 13 цн улаанбуудай хураан авч байв. Харин энэ жил га-аас 16.5 цн улаанбуудай хураан авах урьдчилсан баланс гарчээ. Өмнөх жилээс ахиу хэмжээний ургац хураан авахад Засгийн газрын бодлогын дэмжлэг чухал түлхэц болсон гэдгийг тариаланчид хэлж байна. Тухайлбал, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаланчдад банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгосон. Одоогоор 951 иргэн, аж ахуйн нэгжид 147.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс  Сэлэнгэ аймгийн тариаланчид 42 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
“Өнгөрсөн жил ургац тааруу байсан. Энэ жил бороо хур элбэгтэй, тариалалтын бүх талбайд ургац сайхан ургаж байна. Засаг төрөөс түлш шатахуунаар дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож арвин ургац авах боломж бүрдүүлж өглөө” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн хэлсэн юм.
Тариаланчид хөнгөлөлттэй зээлээр техник, технологио шинэчилсэн. Хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэлээ хангах боломж бүрджээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Сэлэнгэ аймаг улсын хэмжээний улаанбуудайн 60-70 хувийг хангадаг. Бид энэ жил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, илүү гарсан улаанбуудайгаа экспортлох бүрэн боломжтой” гэв.
Тариалан эрхлэгчид стратегийн хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох улаанбуудайг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж, нийлүүлэлтийг баталгаажуулах нь нэн чухал. 2026 оны ургацын урьдчилсан баланс, улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн өөрийн өртөг, зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй харгалзах хэрэгцээ бий. Тиймээс улаанбуудайн үнэ тодорхойлох уулзалтыг салбарын яамнаас зохион байгуулж, зөвшилцөх хэрэгтэйг хөндсөн юм. Ингэснээр, тариалан эрхлэгчид үйлдвэрлэлийн зардлаа нөхөж, цаашид хэвийн ажиллаж, гурилын үнийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тариа хураалтад хүн хүчний хүрэлцээ, тариалангийн бүс нутаг дахь малын тоо толгойн асуудлыг анхаарч үзэх шаардлагатайг хэллээ.
Засгийн газар тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах хүрээнд дараах ажлуудыг хийлээ.
-Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангайн атар газрыг тариалангийн газарт шилжүүлснээр эргэлтийн талбай 11.8 мянган га-аар
-“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд хэрэгжүүлснээр тэжээлийн таримлын тариалалтын талбай 2,270 га-аар
-Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 2 төрлийн зуны 1314 хүлэмж зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га-аар тус, тус нэмэгдэв.
-24.0 мянган тонн багтаамж бүхий зоорь, агуулах шинээр ашиглалтад орсноор төмс, хүнсний ногооны хадгалалтын нийт багтаамж 325.6 мянган тоннд хүрлээ.
Ерөнхий сайд Н.Учрал, “Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын чухал зорилт юм. Засгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарна” хэмээлээ.
Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэнэ, хэмнэлтээ иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахад зарцуулах юм. Хүнсний салбарт улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан.
Тодруулбал,
-2026 оны намрын ургацаас стратегийн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилт
-Гурилын үйлдвэрүүд тариалан эрхлэгчдээс хүнсний улаанбуудай худалдан авахад зориулж 120.0 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй, хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах санхүүжилт
-Тариалан эрхлэгчдээс 12.0 мянган тонн төмс, хүнсний ногоо худалдан авч нөөц бүрдүүлэх санхүүжилт
-2026 оны ургац хураалтыг тогтвортой явуулахад анхаарч 5.0 сая литр дизель шатахууны нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын санхүүжилтийг 2026 оны улсын төсвийн тодотголд тусгажээ.
Цаашдаа төмс, хүнсний ногооны орчин үеийн зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн бусад дэмжлэгээр дамжуулан тариаланчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар уулзалт хийлээ.
Уулзалтаар, СОР17 бага хурлын үеэр байгуулсан Санамж бичгийн үр дүн, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийг хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж зэрэг асуудлаар санал солилцов.
Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжих боломжтой.
Ингэхдээ,
-Үндэсний хиймэл оюуны тогтолцоо бий болгох
-Олон улсын дата төвүүдийг байгуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллах бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс
-Өгөгдлийн халдашгүй байдал
-Эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамж
-Сүлжээний холболтын найдвартай байдал гэсэн шаардлага тавьж буйг уулзалтаар онцлов.
Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дата төвийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг онцолж, чөлөөт бүсүүдэд түшиглэсэн дата төвүүдийг хөгжүүлэх, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.  Уулзалтын үр дүнд, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа.
Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн талаар санал солилцов. Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргална. Энэ уулзалт Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.
Энэ хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд талууд айлчлалын үеэр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэнэ. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Уулзалтын үеэр Сангийн сайд төслүүдийг шуурхай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй.
Ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа гэлээ.
Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт явагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалсан байдаг.
Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэх тус тогтоолд гурван үндсэн агуулгыг тусгажээ. Тодруулбал,
-Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах
-Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг 5 хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх
-Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх журмыг тусгахаар тус, тус үүрэг болгов.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа, өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хаалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаал. Үнэ хаялцаад хамгийн өндөр өртөгтэйгөөр нүүрсээ гаргая. Энэ бол ил тод, зөв зарчим. Гэрээ хэлцэл хийнэ гэж дээгүүр, доогуур явдаг хүмүүс боль. Биржээр явж байгаа учраас бүх зүйл ил болсон” хэмээлээ.
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ.
Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нөөцдөө байсан 5 мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр мөн 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан 6 сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отог нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгөв.
Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм.
Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 01-нээс 10-ны хооронд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй байхыг санууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд 1300 фермер, ААН-ээс 5 сая литр сүү нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 2400 фермерээс 19.6 сая литр сүү нийлүүлдэг болсон төдийгүй гурван аймаг нь 13 болж нэмэгджээ. ЕБС-иудад хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөрийг Засгийн газар ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд төсвийг нь сүүний урамшуулалтай адилхан ирэх оны төсөвт бүрэн тусгана.
Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана
Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан блансын дүн мэдээг танилцуулав. Монгол Улс энэ хавар 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тариалжээ.
Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ буюу түлшний хангалтыг таслахгүй байх, 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр анхаарч ажилласны үр дүнд 555.3 мян.тонн улаанбуудай, 168.2 мян.тонн төмс, 220 мян.тонн хүнсний ногоо, 50 мян.тонн тосны ургамал, 200 мян.тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан бланс гарчээ. Ингэснээр, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй мян.тонн улаанбуудай илүү тариалсан сайн мэдээтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.
Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.
Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.
Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ -ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзав.
Монгол Улсын хувьд "COP17" бага хурлын амжилтыг бодитоор хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар дүгнэнэ. Иймд COP17 бага хурлын амлалтуудыг цөлжилт, газрын доройтол, элсэн болон шороон шуурганы асуудлаарх урт хугацааны бүс нутгийн хамтын ажиллагаа, бодит үйл үр дүн  болгоход НҮБ-ын АНДЭЗНК-ыг чухал түнш гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.
НҮБ-ын АНДЭЗНК нь Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан олон чухал арга хэмжээ, санаачилгад идэвхтэй оролцож, тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. Тус байгууллагын идэвхтэй оролцоо нь Монгол Улсад зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, бүс нутгийн санаачилгуудад өндөр ач холбогдолтойг онцлов.
Өнөөдөр Зүүн хойд Азийн бүс нутагт элс ба шороон шуурганы асуудлыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын АНДЭЗНК-тай хамтран хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар болон хамтарсан санаачилгыг танилцууллаа. Энэхүү санаачилга нь зөвхөн судалгаа, хэлэлцүүлгийн түвшинд бус бүс нутгийн хамтын ажиллагааны тодорхой механизм бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.
Нийслэлийн  Ерөнхий  боловсролын 2 дугаар сургууль Монгол Улсын анхны "Google"-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна. 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай тус сургууль  дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны 2 дугаар сараас эхэлж, "Google Workspace for Education", хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг "Chromebook" төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн 2 дугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-аар англи хэл дээрээ 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авчээ. Ийм амжилт гаргахад "Google Gemini" чухал нөлөө үзүүлсэн гэлээ. Тэрбээр, МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцахаар болсон гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал, "Сургуульд "Google Chromebook" тараагаад зогсохгүй, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг "Google" жишиг сургууль болгоно. 100,000 "Chromebook" олгоно. Та бүхэн "Google" жишиг сургууль гэдгээ сайн үлгэрлэн харуулаарай. Хүүхэд залуусаа дэлхийн боловсролоос хоцрохгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна" хэмээлээ.
"Chromebook" төхөөрөмж болон "Google Workspace" платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна.
Тус сургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ.
Тухайлбал,
● "Gemini AI"-ийн хэрэглээ: Нийт багш нарын 70 орчим хувь нь Gemini AI-ийг өдөр тутмын хичээлийнтөлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болонсорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашиглаж байна.
● Багш нарын мэргэжлийн бүлгийн  манлайлал: Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100% "Gemini AI"-ийг сургалтын контент, шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг "Google"-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ.
Цахим хэрэгсэл нэвтэрснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар ярьж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Роланд Рейландтай уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож, хурлын үр дүнд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ. Мөн Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр байгуулж буй 5 сая долларын хөрөнгө бүхий “Ганд тэсвэртэй байдлыг дэмжих санхүүжилтийн сан”-г нээснийг сайшааж, газрын доройтолтой тэмцэх үйл хэрэгт Люксембург улс манлайлан ажиллаж байгааг онцоллоо.
Энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагаа эхэлсний 25 жилийн ой тохиож байна.
Талууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Люксембургийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжсэн “Зүрх судасны төв” төслийн үр дүнг онцолж, цаашид “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр буцалтгүй тусламжийн протоколд гарын үсэг зурсныг сайшаалаа.
Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглахуйц орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны салбарын реформыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав.
Талууд цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улс хиймэл дагуултай болох үндэсний зорилтын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакавиг хүлээн авч уулзлаа.
Кувейтийн сан нь Монгол Улстай 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлсэн манай улсын түнш байгууллага юм.
Ерөнхий сайдтай уулзах үеэрээ манай улсад ойрын жилүүдэд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүд болон тэдгээрийг санхүүжүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Кувейтийн сангийн 18 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид COP17-д оролцож байна. Тус сан Монгол Улсад 30 гаруй жилийн хугацаанд нийт 80 орчим сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, Түлэнхийн төвийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудал, Тайширын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан. Дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, усжуулалт, аж үйлдвэр, харилцаа холбоо зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлж иржээ.
Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчим хүчний салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави Ерөнхий сайдад илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д элссэн цагаасаа хойш тус байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжиж, найдвартай бөгөөд идэвхтэй түнш хэвээр байна. Монгол Улс, НҮБ-ын ХХААБ хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхий захирал Др.Чю Дониу-ийн 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлал болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улс дахь төрийн айлчлал, мөн үеэр НҮБ-ын ХХААБ-д зочилсон нь хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид шинэ түвшинд хүргэхэд томоохон түлхэц болсныг онцлов.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдол, “COP 17” бага хуралд Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархал илэрхийлж, бэлчээрийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх болно гэв. Мөн хил дамжсан малын халдварт өвчний эсрэг тухайлбал, шүлхийн эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Олон улсын жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБ-ын хэмжээнд зохицуулах үндсэн үүргийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хүлээн хэрэгжүүлж байна. Олон улсын жилийн Удирдах хороог Монгол Улс даргалж буй.  “COP17” болон “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмж, ач холбогдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байдлыг урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалт, бодит үйл ажиллагаа болгоход чухал боломж нээж өгч буй юм.